ТОЙМ МЭДЭЭ
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Баннер
“MOD'ART” шоу шилдэг загвар өмсөгчийн эрэлд гарлаа
PDF Хэвлэх И-мэйл
Загвар
Загварын ертөнцөд  хөл тавьж буй шинэ залуу загвар өмсөгчдөд цоо шинэ алхам боломж болсон “Модарт” загварын реалити шоу зохион байгуулагдаж байна. Уг шоуны урьдчилсан шатны шалгаруулалт лхагва гаригт болж өндөрлөсөн юм. Загварын алхаа, тайзан дээр биеэ авч явах соёл гээд залуус өөрсдийн давуу талыг харуулахаар зорьжээ. Уг шоунд 15-25 насны 70 гаруй залуу өрсөлдсөн юм. Тэднийг шүүхээр олны дунд хатуу, чанга гэгддэг загвар зохион бүтээгч Соёлмаа, Байгалмаа зэрэг нэр хүндтэй шүүгчид байлаа. Уг шоуны ерөнхий зохион байгуулагчаар Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим ажиллаж байгаа. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр “NTV” телевиз, “Нийгмийн толь” сонин ажиллаж байна.

 

Уг шоу “NTV” телевизээр нэвтрүүлэг болгон цацагдах учир урьдчилсан шатны шалгаруулалтын үеэр зураг авалт хийгдсэн. Харин оролцогч залуус бичлэг эхлэхээс өмнө нэлээд тэвдэж байсан. Тэд Азийн топ модель Болормаатай хамтран тайзны алхаагаа давтаж, үзэгчдийн өмнөөс хэрхэн инээх, тайзан дээр эргэх дасгалыг хийцгээнэ. Нэвтрүүлгийн салхийг эмэгтэй оролцогчид хагалах  ёстой байлаа. Шүүгчдийн зүгээс оролцогчдод нэлээд өндөр шаардлага тавьж байсан юм. Энэ шоунд оролцогчид монголын загварын товчоодод загвар өмсөж байсан туршлагатай. Гэхдээ зарим нь загвар өмсөөд удаагүй байгаа учир “архаг”-уудаас эмээж байгаа нь илт байсан. Урьдчилсан шатны шалгаруулалтаар 70 загвар өмсөгчдөөс 40-ийг нь сонгон авах аж. Эхний гараагаар тайзан дээр гарсан загвар өмсөгч охидоос сэтгэгдлийг нь сонссон юм.

 

“Топ модель” агентлагийн загвар өмсөгч Э.Онон

-Урьд нь тэмцээнд оролцож байсан уу, хэдэн настай вэ?

-Би 17 настай. Тэмцээнд оролцож байгаагүй. Энэ тэмцээн бол  миний хувьд анхны алхам болж байна. Өрсөлдөгчид маань ч бас маш их туршлагтай хүчтэй юм гэдгийг мэдэрлээ.

-Дөнгөж саяхан тайзан дээр гарлаа. Өөрийгөө ямар байсан гэж бодож байна вэ?

-Маш их сандарлаа. Урдаас олон хүн зогсоод хурц гэрлүүд асаад л үнэхээр сүртэй байдаг юм байна. Гэхдээ би өөрийгөө хангалттай сайн байсан гэж бодож байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн маш чанга, шударга хүмүүс байна.

 

  • “Эра модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Наранчимэг

-Анх удаа зохиогдож байгаа гэдэг утгаараа энэ тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа загварын агентлагуудаас ирсэн чадварлаг загвар өмсөгчид байна. Би өмнө нь янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож байсан ч өрсөлдөгчдөө хараад сүрдлээ.

-Шүүгчийн бүрэлдэхүүний хувьд юу хэлэх вэ?

-Энэ чиглэлээр мэргэшсэн нэлээд чанга хүмүүс байна. Шүүгчдийг загвар өмсөгчид болон дизайнеруудын чадварыг олж харж чаддаг хүмүүс гэж боддог. Шударга шүүх байх.

-Тайзан дээр гарахдаа хэр сандрав?

-Хэрвээ чи тайзны ард сандрахгүй байвал чамд сэтгэл хөдлөл дутагдаж байна гэж багш маань хэлдэг. Сая нэлээд сандарлаа. Гэхдээ тайзан дээр гарсныхаа дараа өөртөө сэтгэл хангалуун байсан.

Эхний ээлжинд тайзан дээр гарсан охид ийн ярьж байв. Харин тэдний ард ээлжээ хүлээн догдолсон олон моделиуд байсан юм. Аливаа нэг тэмцээн уралдаан дэг журам, цаг хугацааг баримтлах ёстой. Энэ ч утгаараа тэмцээнээс хоцорч ирсэн нэгэн шүүгчдийн баг болон нэвтрүүлгийн багийнхнаас нэлээд зэмлэл хүртэж байсан.

-Намайг Алтан-Өлзий гэдэг. Анх зөв алхаатай болох гэж “Залуу ноёд хадагтай нарын төв”-д явж эхэлсэн. Загвар өмсөөд гурван жил болж байна. Өмнө нь ийм олон өрсөлдөгчтэй шоунд оролцож байгаагүй. Шүүгчдийг ч бас чанга гэж бодож байна. Ямар ч байсан өөртөө 100 хувь итгэлтэй байна. Одоо тайзан дээр гараад үзүүлээд өгнө дөө. Өрсөлдөгчиддөө амжилт хүсье.

-Намайг Галбадрах гэдэг. Загвар өмсөөд зургаан сар болж байна. Өрсөлдөгчид маань юм. Би ч гэсэн өөрийгөө юу хийж чадах вэ гэдгийг сориод үзье л гэж бодож байна. Шүүгчид ч гэсэн нэлээд чанга хүмүүс байгаа харагдсан. Одоо тайзан дээр гарах гэж байна. Сандрах нь гайгүй ч бага зэрэг эмээгээд л байна.

 

 

“Модарт” реалити шоуны талаар ерөнхий зохион байгуулагч МҮХАТ-ын ОНХХ-ийн мэргэжилтэн Золбоотоос тодрууллаа.

 

-Энэ удаагийн зохион байгуулж буй шоу бусдаасаа ямар онцлогтой вэ?

-МҮХАТ-ын танхим “Модарт” олон улсын загварын товчоо, Шанхайн “Модарт” загварын товчоо гээд олон байгууллага хамтарсан нэлээд томоохон хэмжээний шоу нэвтрүүлгийг бид бэлтгэж эхэллээ. Монголын загварын ертөнц, загвар өмсөгчдийг залуужуулж чадавхжуулах тэднийг дэлхийн тавцанд гаргах зорилготой энэхүү шоуг зохион байгуулж байна. Энэ реалити нэвтрүүлэг маань дөрвөн шатны шалгаруулалттай. Ирэх сарын 1-нээс “Модарт” реалити шоу цацагдах бол дараа нь “Гала тоглолт зохион байгуулна. Уг гала тоглолтод шалгарсан  шилдэг 15 загвар өмсөгч мөн топ моделиуд хамтран оролцох юм. Энэ жил манай орон “Экспо-2010” дэлхийн олон улсын үзэсгэлэнд оролцоно. Энэ үеэр бид тус хотын загварын товчоотой хэлэлцэн монголын загварын долоо хоногийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Ялагчдыг ямар боломж хүлээж байна вэ?

-Шалгарсан 15 модель оролцох гала тоглолтоор бид шилдэг гуравт топ модель гэсэн цол, тус бүр нэг сая төгрөгийг шагнал олгох юм. Түүнээс гадна шилдгээр шалгарсан 15 моделиуд маань Шанхайн загварын долоо хоногийн шоунд оролцоно.

-Хатуу гэдгээрээ гайхагд­даг шүүгчид харагдлаа?

-Тиймээ. Шүүгчдийг хараад мэдэрч байгаа байх. Хүн бүр ямар нэг зүйлийг өөр өнцгөөс хардаг. Монголд олон жил зураг авч байгаа, загвар өмсөгчидтэй ажиллаж сурсан гадаадын зурагчинг сонгосон. Мөн Германд загвар өмсөгчидтэй ажилладаг Байгальмаа, дизайнер Соёлмаа, “Модарт” Монгол төвийн захирал гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг байгаа.

 

  • Загвар зохион бүтээгч Соёлмаа

-Урьдчилсан шатны шалгаруулалт явагдаж дууслаа. Оролцогчдод хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Урьдчилсан шатны шалгаруулалтаар 70 гаруй хүүхэд оролцлоо. Одоо 20 хүүхэд хасагдана. Хасагдах болсон ч гэсэн харьцангуй сайн залуучууд оролцлоо гэж бодож байна. Шалгаруулалтын хувьд яг үнэнээр шүүсэн. Бид олон хүний нүдэн дээр гарах хүмүүсийг сайн шүүх хэрэгтэй. Чадах чадахгүйг бид биш бүгд харна. Шүүгчдийн дүнгийн талаар эргэлзэх хэрэггүй.

-Оролцогчдод хандаж юу хэлэх вэ?

-Хасагдсан хүүхдүүддээ урам өгмөөр байна. Та нар хасагдсан ч гэсэн шантарч болохгүй.  Үргэлж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Ихэнх нь залуу хүүхдүүд байна. Дараа дараачийн тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй. Улам л сайжирна. Мөнгөө төлж, цаг хугацаагаа зарцуулсан учир энэ бүхнээ дайчлах хэрэгтэй.

 

О.УРАНТОГОС

Сэтгэгдэлүүд (2)Add Comment
...
Бичсэн munhzul, February 06, 2010
budaa egchee tand amjilt
...
Бичсэн munhzul, February 06, 2010
ene shou zohiogdsond ih bayrtai bna. Bi Budjargal egchig turuuleesei gej bodoj bn. tand amjilt husie

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

Голын эргийн бутан дотор учирсан хоёр

News image

Галаа гурван жилийн турш Солонгост ээлж халаагүй ажилласаны эцэст сар шахам амрахаар эх орондоо иржээ. Ирсэн даруй ах дүү хамаатан саднаараа хэсэн хэд хоног ханаж ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Гуч гарсан онгон бүсгүйн хүүхэн болсон түүх

News image

Мандах хар нялхаасаа номын амтанд шимтсэн хэдий ч номтой холбоотой нэгэн таагүй дурсамжнаасаа болоод номын хуудас сөхөхөөс зүрх үхдэг болжээ. Номын хуудас дэлгэгдэх бүрд санаанд ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Том нуудгайтныг шалгаруулж гэмээнэ Галсангийн Дөш

News image

Хаа газар хэрэглэл томтой эрчүүд мэр сэр байдаг. Дундговь аймгийн харъяат Галсангийн Дөш хэмээх эрийг гадна  талаас нь харахад тодорч сондгойрох юмгүй, харин  нуудгайг нь ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(7073 votes)

(2160)
(1117)
(554)
(508)
(487)
(375)
(372)
(354)
(339)
(275)
(274)
(258)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох