| “ТВ коктейль”-ийн залуус “Үгүй” гэж хэлж байна |
|
|
MOLLYWOOD
|
“ТВ коктейль” хамтлагийн залуус таван жилийн ойн баяраа угтаж үзэгчдэдээ дуулгах сонин ихтэй байна. Өөскө “Би чамд хайртай-2” кинонд тоглож, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байгаа. Түүнд киноны урилгууд ар араасаа ирсээр байгаа бол Аюуш “Ододтой бүжиглэе” шоунд амжилттай оролцож, өөр нэгэн авьяасаа харуулаад байгаа билээ.
|
|
| “Сексийн эрх чөлөө” киног хийж байна |
|
|
MOLLYWOOD
|
| УГЖ Л.Жанчивдорж агсны хүү, залуу уран бүтээлч Ж.Жамьяансүрэн “Сексийн эрх чөлөө” нэртэй нэгэн шинэ киног удахгүй олны хүртээл болгох гэж байна. Киноны гол дүрд Ж.Жамьяансүрэн, жүжигчин н.Анхнямтай хамтран тоглох бөгөөд гэр бүл, хайр сэтгэл, амьдралын утга учрын тухай уянгын драм байх гэнэ.
|
|
| Солонгос дахь Монголчуудын амьдралаар кино бүтээжээ |
|
|
MOLLYWOOD
|
“АК Films” студийн уран бүтээлчид “Сайхан амьдралын төлөө” нэртэй кино хийжээ. Уг кинонд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тухай өгүүлэх аж. Энэ талаар “АК Films” студийн найруулагч н.Лхагвадоржоос сонирхлоо. |
|
|
|
MOLLYWOOD
|
Тайзнаа гарах бүртээ үзэгчдэдээ инээд өхөөрдлийг зэрэг авчирдаг жүжигчин С.Ононг харж үзэгчид илүүтэй баясдаг.Тэрбээр ард түмнийхээ энэхүү харамгүй алга ташилтад бялуурав уу? их зан нь хэрээс хэтэрч буйд дургүйцэх хүмүүс байна. Бүр сүүлийн үед тааралдсан хүн, утас цохисон хэн нэгэнд завгүй гэхээс өөр үг дуугарахаа больсон сурагтай. |
|
| ЛУЙВАРЫН ХОТЫНХОН АН-ЫНХАНД ЛУЙВАРДУУЛЖЭЭ |
|
|
MOLLYWOOD
|
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр баахан уран сайхны кинонууд ар араасаа цувран гарч, багагүй дуулиан гарч байлаа. Тэднээс хамгийн их анхаарал татаж байсан нь Луйварын хот. Улаанбаатар , Дархан, Эрдэнэт хотуудад киноны уран бүтээлчид ажиллаж, дэмжигч залуучуудын гарын үсэг цуглуулж байсан. Хамгийн сонирхолтой нь 7 сарын 1-ны өдөр нээлтээ хийнэ гэж зарлаж байсан энэ кино гэнэт л сураггүй болж, тус киног 50 хувийн хөнгөлттэй үнээр үзэх эрх авсан 20.000 залуучууд хоосон хоцорсон. |
|
| “Зүрхэнд гэрэлтэх од”-ыг зүгээр л очоод үзээрэй |
|
|
MOLLYWOOD
|
| “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны кино нь “UNIVERSE BEST SONGS-2009” төслийн үргэлжлэл гэдэг утгаараа шинэлэг, мюзикл уран сайхны кино гэдэг жанраараа содон сонсогдож байсан. Яагаад ч юм монголчууд энэ киног үзэхийг тэсэн ядан хүлээж байсны нэг илрэл нь “Зүрхэнд гэрэлтэх Од” амьд хөгжмийн шоу тоглолтыг үзэж сонирхохоор Сүхбаатарын талбайд 15 мянган хүн нэгэн үдэш цугласан явдал юм. Сэтгүүлч миний хувьд ийм их үзэгчдийг нэг дор цугларуулж чадсан телевизийнхэнд сэм атаархсанаа нуух юун.
|
|
|
|
|
|
Хуудас 1 -с 3 |