| Солонгос дахь Монголчуудын амьдралаар кино бүтээжээ | ||||
|
| MOLLYWOOD | |||
“АК Films” студийн уран бүтээлчид “Сайхан амьдралын төлөө” нэртэй кино хийжээ. Уг кинонд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тухай өгүүлэх аж. Энэ талаар “АК Films” студийн найруулагч н.Лхагвадоржоос сонирхлоо.
-Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач? -Энэ кинонд Өмнөд Солонгост амьдарч байгаа монголчууд хүний нутагт хүнд хэцүү нөхцөлд амьдарч, хэрхэн ажиллаж байгааг харуулахыг зорьсон юм. -Кино зохиолыг бичих санаагаа яаж олсон бэ?-Бодит амьдралаас сэдэвлэн бичсэн кино л доо. Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтарч ажилласан. Кино зохиолыг СУИС-ийн жүжигчин найруулагчийн анги төгссөн Ш.Равдандорж гэдэг залуу бичсэн. Кино маань нэг цаг 40 минут үргэлжилнэ. -Зураг авалтаа хаана хийсэн бэ? -Солонгост хоёр жил, Өвөрхангай аймагт гурван сарын хугацаанд зураг авалт хийсэн. БНСУ-д зураг авахад олон хүндрэл гарч байсан. Жишээ нь, үйлдвэрт, онгоцны буудал дээр зураг авахад хамгаалагчаас нь эхлээд дарга цэргээс нь хүртэл зөвшөөрөл авна гэхчлэн цаг хугацаа, мөнгө санхүүгийн асуудалтай тулгарч байсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа монголчууд их туслалцаа үзүүлсэн. Өмнөд Солонгост ажиллаж байгаа манай монголчууд долоо хоногийн зургаан өдөр нь ажилтай, зав багатай байдаг мөртлөө ганц өдрийн амралтаараа бидэн дээр ирж, өөрсдөө хандивын хайрцаг хүртэл нээж, сэтгэлзүйн дэмжлэг өгдөг байсан. Тийм ч учраас маш олон хүний сэтгэл шингэсэн сайхан кино болсон гэдэгт итгэлтэй байна. -Киноны дууг хэн дуулсан бэ? -”Нөлөө” гэж хамтлаг дуулсан. Сүүлийн үед телевиз, FM-ээр манай киноны дуу нилээд цацагдаж байгаа. “Гэр рүүгээ” гэдэг дуу байгаа. Маргаашнаас /Өнөөдөр/ киноныхоо бүтэн нэрээр цацагдана. Ерөнхийдөө клипний зураг авалтыг Өмнөд Солонгост авсан. -Танай студи өмнө нь кино зохиол дээр ажиллаж байсан уу? -Энэ кино манай студийн хамгийн анхны бүтээл. Киноныхоо нээлтийг хийчихээд дараагийн уран бүтээлийн зураг авалтдаа ирэх оны нэгдүгээр сараас орохоор төлөвлөж байна. Тэр бүтээл нь “Би эргэж ирэхгүй” гэсэн нэртэй Есүс христийн тухай кино байгаа. Гэхдээ бид ямар нэгэн шашин сурталчлах зорилгоор энэ киног хийх гээгүй гэдгийг ойлгоорой. Гол нь бидний шүтдэг тэр бурхан газар дээр ирж, хүний ёсоор бидний дунд орж амьдарвал ямар байх вэ? гэсэн агуулгаар киногоо бүтээнэ. -Таныг Joni гэдэг нэрээр хүмүүс илүү сайн таних байх. Өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулаач? -Би Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд төрсөн. СУИС төгссөн. Жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Суралцаж байх хугацаандаа “Оргодлын паян” гэдэг хүүхдийн кинонд, “Хүн хөрөө” киноны гол дүрд тоглож байсан. Харин сургуулиа төгсөөд “Өнгөт инээд”, “Маск” продакшнд ажиллаж байлаа. Мөн дуучин Т.Ариунаа, “Киви” хамтлаг, “Камертон” хамтлагийн дуучин Мээдээтэй хамтарч ажиллаж байсан. Энэ жилээс “АК Films” студи байгуулж, үндсэн мэргэжил болох найруулагчийнхаа ажлыг хийж байна. -”Сайхан амьдралын төлөө” киноныхоо нээлтийг хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ? -Уг нь кино бэлэн болчихсон байгаа. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас тодорхойгүй хугацаагаар нээлтийнхээ өдрийг хойшлуулсан. Бид нар киноныхоо нээлтийг Улаанбаатарт биш орон нутагт хийдэг юм уу гэж бодож байгаа. Баянхонгорт. Яагаад гэвэл шинэ киноны нээлт ихэвчлэн Улаанбаатарт болдог. Бид эсрэгээрээ эхлээд 21 аймагт киногоо гаргах байх. Харин БНСУ-д бол киноныхоо нээлтийг хийж, тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа хүргэсэн байгаа. Ц.Дэлгэрмаа Сэтгэгдэлүүд (2)
![]() Сэтгэгдэл бичих
|




“АК Films” студийн уран бүтээлчид “Сайхан амьдралын төлөө” нэртэй кино хийжээ. Уг кинонд БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тухай өгүүлэх аж. Энэ талаар “АК Films” студийн найруулагч н.Лхагвадоржоос сонирхлоо.



