ТОЙМ МЭДЭЭ
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Баннер
Хайрын хамгийн дээд хэлбэр нь секс
PDF Хэвлэх И-мэйл
Хөгжим
Рок попын ертєнцєд хєл тавиад таван жилийн нvvр vзэж буй дуучин Б.Маралжингоо сvvлийн vед чимээгvй байгаа. Гэхдээ тэр уран бvтээлээсээ хєндийрєєгvй хийх юмаа хийсээр байгаа хэмээн ярьж байна билээ. Vvний баталгаа нь “A-Сapella” хамтлагийн дуучин Э.Энхтєртэй хамтран дуулсан шинэхэн дуу нь.Єнєєдрєєс эхлэн сонсогчдод хvрэх энэхvv дуу нь єсвєр насныханд зориулагдсан гэсэн. Єєрєєр хэлбэл энэ дуу нь сvvлийн vеийн залуучууд харьцангуй эрт бэлгийн амьдралд орж тvvнээсээ болж нэг олдох амьдралдаа алдаж байгаа талаар єгvvлсэн дуу юм билээ.
Клипээр хvртэл амилсан энэхvv дуу нь одоо хvртэл нэргvй байгаа бєгєєд тухайн дуунд тохирсон нэрийг сонсогч фенvvдээсээ хvсч байгаа гэнэ. Нэг vгээр хэлбэл тэд энэ сарын 26-наас эхлэн ирэх сарын долоон хvртэл уг дуундаа тохирох нэрний уралдаан зарласан байна. Уралдаан 14-25 насныхны хvрээнд болох юм. Шилдэг нь IPOD-оор шагнуулах энэхvv уралдаанд оролцох хvсэлтэй залуус Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. гэсэн хаягаар нэрээ явуулах боломжтой гэсэн. Ингээд дуучин Б.Маралжингоотой уулзаж ярилцсанаа уншигчдадаа хvргэе.

-Шинэ дууны чинь клипийг vзэж vгийг нь уншлаа. Тэгээд энэ хоёр дуучин єсвєр насныханд хайрын тухай ойлголт єгч тэрхvv ариун нандин зvйлд хэрхэн яаж хандах ёстой юм бэ гэдгийг єгvvлжээ гэж ойлголоо. Чи єєрєє ч гэсэн залуу хvн. Чиний хувьд хайр гэж юу юм бэ, хайртайгаа учирсан уу?
-Залуучууд маань яг л энэ клип дээр гарч байгаа залуучууд шиг анх танилцдаг шvv дээ. Ер нь залуучуудын бие биеэ олж байгаа vйл явц бол иймэрхvv л байдаг байх. Хайр гэдэг бол минийхээр хамгийн сайхан бєгєєд хамгийн том хариуцлага. Мэдээж би залуу хvн учраас саяхан хайртайгаа учирсан. Тийм болохоор энэ дууг дуулахад бас клипэнд нь тоглоход харьцангуй хялбар байлаа. Хайрын талаар мэдлэгтэй бас туршлагатай байсан гэх vv дээ.

-Клипний єгvvлэмж бас их сонин санагдсан. Хэдийгээр наана нь хайртайгаа учирч байгаа залуу хос ч гэлээ цаана нь сексийн талаар єгvvлж байна билээ?
-Тиймээ. Угаасаа энэ дуу маань єсвєр насныханд зориулагдсан. Яагаад гэхээр сvvлийн vед дєнгєж амьдралын гараагаа эхэлж байгаа хvvхэд залуус, єсвєр vеийнхний дунд хvсээгvй жирэмслэлт, vр хєндєлт, БЗХЄ гэх мэт тулгамдсан асуудал их байна. Энэ нь хvvхэд залуус, єсвєр vеийнхэн маань эрэгтэй эмэгтэй хvний хоорондын харилцааны талаар хомсхон мэдлэгтэй байгаагаас vvдэлтэй. Vvнээс болоод амьдралынхаа анхны алхмыг буруу хийж байна. Тиймээс бид энэ дуугаараа зєв хайр, зєв мэдлэг, зєв харилцаа, зєв алхмыг уриалсан юм. Би ч гэсэн єсвєр vеийнхний нэгэн адил амьдралынхаа алхмыг зєв хийхийг хичээж явна. Тиймээс хvvхэд залуус, єсвєр vеийнхэндээ амьдралдаа хариуцлагатай хандаж, зєв мэдлэгтэй байцгаая гэж хэлмээр байна. Секс гэдэг бол хvний амьдралд байдаг л зvйл. Гэхдээ єсвєр vеийнхэн маань энэ тал дээр маш бодолтой хандах хэрэгтэй. Ер нь хайрын хамгийн дээд хэлбэр нь секс гэж би боддог. Тэгж байж энэ зvйл маань сайхан бєгєєд утгатай байх учиртай. Энэ тал дээр маш их ухаалаг хандах ёстой гэж залуучууддаа нэмж хэлмээр байна.

-Маралжингоо бусдад санаа тавьдаг сайн талтай хvн юм. Залуу хvний хувьд энэ дуугаар бусдад яг юуг хэлэхийг зорьсон вэ?
-Товчхон хариулахад хариуцлага гэдгийг залуучууддаа ойлгуулахыг хичээсэн. Залуус маань харилцааныхаа vнэ цэнийг цаг ямагт санаж явахыг, цаашлаад хариуцлага гэж маш чухал зvйл байдаг гэдгийг санаж яваасай л гэж хvссэн.

-Энэ дуу Энхтєр та хоёрын хоёр дахь уран бvтээл байхаа. Яагаад тvvнтэй хамтрах болов гэдэг бас сонин байна?
-Энхтєр ахыг “Nature sound” студид байхаас нь таньдаг. Анх “Амьдралын амт” киноны дуу болох “Хайрын дуу” гэдэг дууг хамтарч дуулсан. Тvvнээс хойш хоёр дахь уран бvтээлээ хамтран хийж байгаа нь энэ. Ер нь бид хоёрын хоолой их гоё тохирдог. Бас бид хоёр хоорондоо их сайн ойлголцдог. Энэ утгаараа хамтран дуулахад амар байдаг. Гэхдээ энэ дуу зєвхєн бид хоёрын хамтын бvтээл гэж хэлж болохгvй. Маш олон хvний хvч хєдєлмєрєєр бvтсэн.

-Нэгэнт бид хоёрын яриа хайр сэтгэлийн талаар єрнєж байгаа болохоор єєрєєс чинь нэг зvйлийг асууя. Єєрєє хэзээ гэр бvлийн амьдрал зохиох гэж байна?
-Залуучууд маань хамгийн тvрvvнд боловсрол, суурь мэдлэг, хvмvvжилдээ анхаарах хэрэгтэй гэж би боддог юм. Тийм ч учраас би яг одоохондоо гэр бvлийн амьдрал гэхээсээ илvvтэй боловсролдоо анхаарч байгаа. Ер нь ямарваа нэгэн юмыг эргэцvvлж бодож тунгааж байж шийдэх ёстой. Тэр тусмаа нэгэн насны амьдралаа холбох гэж байгаа гэр бvлийн асуудлыг маш сайн бодсоны эцэст шийдэх хэрэгтэй. Би гэр бvлтэй болох юм бол тvvнийгээ бусниулахыг, vнэ цэнийг нь алдагдуулахыг vнэхээр хvсэхгvй.

-Энэ дууны шvлэгт гурав буюу тvvнээс дээш хvн нэг хайр хэрэглэхийг хориглоно гэжээ. Энэ талаар?
-Энэ маань ойлгомжтой байх л даа. Хайранд гуравдагч этгээд хэрэггvй гэдгийг л хэлээд байгаа юм. Би ч гэсэн амьдралдаа энэ зарчмыг баримтална.

-Маралжингоо анх удаа клипэнд тоглож зураач эмэгтэйн дvр бvтээсэн байсан. Жvжиглэхэд хэцvv байв уу?
-Сонирхолтой бєгєєд хэцvv байсан. Жvжигчид их няхуур ханддаг байх л даа. Би мэргэжлийн жvжигчин биш учраас найруулагч болоод зураглаач маань надад их єгєємєр хандсан. Надад бол их сонирхолтой санагдсан.

-Єєрєє анх “B” продакшнаас уран бvтээлийнхээ гарааг эхэлж байсан. Одоо ч “B” продакшны уран бvтээлч гэж явж байгаа юу?
-”B” продакшн маань шинэ студи дээрээ уран бvтээлээ хийж байгаа. Миний хувьд сурах гээд тvр чєлєє авчихсан байгаа. Тун удахгvй Канад улс руу явж сурна.

-Єєрийг чинь рок попын ертєнцєд анх хєл тавьж байх vедээ нэлээд мяраалаг байсныг санаж байна. Тэр vеийг бодвол маш их жин хасч. Хэрвээ нууц биш бол яаж ингэж сайн жин хасав?
-Хєєрхєн эгдvvтэй бондгор охин байсан шvv дээ. Тvvнээс хойш бараг таван жил єнгєрчээ. Энэ хугацаанд хvн єєрчлєгдєлгvй яахав. Байдаг л єєрчлєлт. Єєрийнхєє хичээл зvтгэлээр турсан. Ер нь маш их хичээл зvтгэл гаргасан шvv.

-Єєрєє нэг хэсэг репер Жи гэж залуутай нэр холбогдоод байсан?
-Одоо ямар ч холбоогvй болсон. Тэгээд ч надад найз залуу бодоод байх зав алга. Яагаад гэхээр ажил болон хичээлийн бєєн бєєн тєлєвлєгєє байна.

Х.Алтанцэцэг  Улаанбаатар таймс
Сэтгэгдэлүүд (7)Add Comment
...
Бичсэн buduun, March 07, 2010
huurhun egdvvtei gechjee ... khayanaatai khamtarsan duun deer neg aimar muukhai targan um l baisan bn lee sh de , aimar ovortoi...
odoo ch gesen neg solongos bolokh geed bga umu neg l khiimel khudlaa boltson , kharin duunii sedev bol unekheer manai niigemd vvssen asuudlig khunduj tavisan n zuv
...
Бичсэн gee giin naiz ohin ym bzdee bolio, February 09, 2010
davharaagaa haana hiilgesen bee er ni hiilgesiinmuu guu yumuu
...
Бичсэн ssss, February 03, 2010
helj bga ugee bodohod yadag bnaa heterhii uhaantai yarih gej yadchihsan ym

...
Бичсэн kkkkk, February 02, 2010
t1 m*l t1 m*l
...
Бичсэн ookoo, January 29, 2010
ochij ochij gee tei lesbi bsan ni deer bsiimda salsan ni bolj de
...
Бичсэн m*lAA, January 29, 2010
Hair bol hair harin sex bol sex okey uhaarach
...
Бичсэн херо, January 29, 2010
Хайр секс хоёр чинь шал өөр эх үндэстэй шүү дээ

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

Эгч дүү хоёр халуун хөнжилд хамтдаа жаргасан ээдрэ

News image

Говь-Алтай аймгийн харъяат Далайцэцэг, Далайчимэг гэгч эгч дүү хоёр оюутан бүсгүй өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотод сургалтын зардал, байрны мөнгө энэ тэр нийлсэн дөрвөн ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Том нуудгайтныг шалгаруулж гэмээнэ Галсангийн Дөш

News image

Хаа газар хэрэглэл томтой эрчүүд мэр сэр байдаг. Дундговь аймгийн харъяат Галсангийн Дөш хэмээх эрийг гадна  талаас нь харахад тодорч сондгойрох юмгүй, харин  нуудгайг нь ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Гуч гарсан онгон бүсгүйн хүүхэн болсон түүх

News image

Мандах хар нялхаасаа номын амтанд шимтсэн хэдий ч номтой холбоотой нэгэн таагүй дурсамжнаасаа болоод номын хуудас сөхөхөөс зүрх үхдэг болжээ. Номын хуудас дэлгэгдэх бүрд санаанд ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(7073 votes)

(2160)
(1117)
(554)
(508)
(487)
(375)
(372)
(354)
(339)
(275)
(274)
(258)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох