| Сэрчмаагийн хуримын эргэн тойронд | ||||
|
| Хүмүүс | |||
-"Төмөр хатагтай” Ангирмаа нарыг "жорлон" мэт буудалд буулгаж, хуримын хөтлөгчдөө 1000 юаны харамж хайрласан хосыг өөрсдийнхөө тухай хуурамч сенсаци дэгдээсэн хэмээн хардаж байна-Шинэ оны эхний өдөр харьд бэрлэн урд зүгийн хүний эхнэр болсон Сэрчмаагийн хурим энэ оны хамгийн анхны дуулиан байлаа. Тэдний хуримыг Өвөрмонголчууд "Монгол монголтойгоо суулаа" хэмээн сайшааж байгаа ч Монголчууд "Харьд тэр тусмаа урд зүгт бэрлэлээ" хэмээн таагүй хүлээж авсан. Хуримын ёслолоо христийн шашны дэгийн дагуу гүйцэтгэсэн нь шашны энэ урсгалыг хавчин гадуурхдаг Хятадуудын хувьд тийм ч сайхан санагдаагүй нь лавтай. Түүний нөхөр "Улаан хад"-ны Тачингаагийн Баяр гэгч залуу Өвөрмонголдоо нэртэй бизнесмэн гэдэг. Анх Монголоос очсон урлагийнхны тоглолтыг зохион байгуулдаг байснаар Сэрчмаа бүсгүй ирээдүйн нөхөртэйгээ танилцсан гэх юм билээ. Нэр нөлөөтэй, мөнгө төгрөг ихтэй гэдэг утгаараа гурван өдөр дараалан хундага тавилгүй архи сөгнөж, хутга тавилгүй шүүс зооглон их найр хийсэн биз. Эхнэртээ хуримын бэлэг болгон урлагийн сургууль байгуулж өгөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаад авсан. Тэдний хуримын дараа нэг хүний өмнө 700-аад мянган төгрөгийн идээ ундаа байсан гэх яриа гарч олныг гайхшруулсан. Хүүхэн хүн, цагаан зээр хоёрт нутаг байдаггүй гэгчээр хол бэрлэсэн ч шуугиан тарьсан найр үүсгэж өрх сунгасанд нь баярлахаас өөр аргагүй. Бүх юм хоёр талтай байдаг хойно тэдний энэ их цэнгэлийн дараа хуримынхаа нүнжгийг харуулах гэж зориудаар шуугиан тарьж байна гэх хар ч дагалдах болов. Бодоод үзэхэд, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болох ая зохиогч Ангирмаа, UBS music-ийн Чимгээ болон Гантөр нарын зочдоо хүлээн авахдаа "жорлон" мэт буудалд буулгахгүй байсан байж болох мэт. Түүгээр ч үл барам анх нөхрийнх нь барааг харсан манай рок попын акулууд хүргэнээ хэзээ ирж танилцахыг хүлээж суутал тэрээр ирж хүндлэл үзүүлэх нь бүү хэл нүднийхээ булангаар ч тоож хараагүйгээс буудлыг нь голж өөр буудалд буудаллан цамнаж байсан "Төмөр хатагтай" Ангирмаагийн гэдэн нэг мөр хөдөлж хуримын ёслолыг нь орхин Монгол руугаа ниссэн гэдэг. Нөгөөтэйгүүр хүргэн хүү хэдий зиндаархуу нэгэн байлаа ч хүүхнийхээ талынханд хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг. Тэгэхээр тэрхүү өвөрлөгч эр эхнэрээ үл ойшоодог нэгэн үү эсвэл "нялх" дива эр нөхөртөө Монголын рок попын төлөөлөгчдийн талаар ийм үнэлэмж төрүүлэв үү гэх асуулт гарч ирнэ. Мөн хуримын ёслолыг нь хөтөлсөн нэгний гарыг 1000 юанаар цайлгасан гэх юм билээ. Хүндтэй зочиддоо ийн хандсан хос нэг хүний зоогт тийм их зардал ч гаргахгүй байж болох талтай. Юутай ч холд бэрлэсэн нутгийн охиноо сайхан амьдраасай л гэж ерөөе. Монголчуудын амьдрал сонин
Сэтгэгдэлүүд (29)
![]()
...
Бичсэн uyanga, February 18, 2010
ochij ochij hujatai suugad bhda yadin mmmmmmmmmm... hairan mongol tsus min.. mongolchuda mongoltoigo l suugarai
...
Бичсэн ih medegch , February 17, 2010
naad serchmaa huuhen chin uul shugmandaa urd horshiin erliiz n biluu hurliiz n sh dee yamar ch bsa hyatadiin holiztoi gdgiig n battai medne gehdee erliiz n uu hurliiz n uu teriig n medku bn
...
Бичсэн shal t***g, February 17, 2010
serchmaa arai t***g yumaa ochij ochij baliar hujaatai suugaad bhdaa yadiin be?uneheer muuhai yumaa umnuus ni booljis hurch bn
...
Бичсэн EE ZAILUUL, February 17, 2010
YAMAR BOGINOHON SETGEJ BAINAA, ENE g****i.
SERCHMAA CH UGAASAA L MONGOL DAH BUH SOLONGOSCHUUDAD BALBUULj b**vYG NI HUHSUN DUU.
...
Бичсэн sssss, February 14, 2010
zochin ch geh shg chi yu ve s*a min amgirma chn hun shg hun shu serhmaag boduul huja sheesnii devsger boloh hun bish cham shg nohoig boduuul sn ch producer.laa bodoj bichji zao
...
Бичсэн zochin, February 13, 2010
naad serchmaa chin a.l ni zagatnasan muu y.anhan bgan umhii hujaadaa s.haalguulj bhdaa taarsan gich.ii
...
Бичсэн t***g, February 07, 2010
ene serchmaa gej ugaasaa aimar t***g huuhen shdee eniig yur n hen diva gdiin hooloinii tsar huree chdal chansaa gj yu ch bhku!diva baitugai ene muu teng m*l duuchin ch bish manai emee enenees dr duulna.orilj heden tsaas olj chadkun bna gdgee oilgood hog s**ar blson umtai hurimlaj bna hoorhii muu erguu s*a
...
Бичсэн mongol, February 06, 2010
uurt ni surguuli baiguulch ugnu geheer yarahgui yu zailuul shinii yach suragch bolno
...
Бичсэн mongol, February 06, 2010
saihan amidrarai naad hijaataigaa ydach uvur mgl tsarai haragdahgui bn shuuu
...
Бичсэн whahah, February 05, 2010
az jargal husie ? mongol zaluuchuud uursduu bolovson bas tolgoigoo hugjuulechee humuusiig shuumjilj bhaar
...
Бичсэн зочин, February 05, 2010
Бусад охид л ийм бүү болоосой. хүнд өөрийн гэсэн аз жаргал л эрхэм дээ. энэ охин хэзээ ч энэ хүнтэй аз жаргалтай амьдарч чадахгүй.
...
Бичсэн zolboo, February 05, 2010
serchmaagiin tsaraind yamar ch bayr baysgalasan alga hurim ni bolj bhad erguu har g****i
...
Бичсэн Bold-bat, February 04, 2010
ene hujaa nuhruus ni iluu saihan mongol zunduu l bainadag boliosoi
...
Бичсэн serchmaa, February 03, 2010
ta nariig ajlaas halah tus**al ireh baih shuu tavan minutiin daraa
...
Бичсэн serchmaa, February 03, 2010
bi serchmaa baina ta nar yah gej iim yum bichij baidag yum be ajlaas chini halchih uu aan mangar yum uu haashiin yum be aan
...
Бичсэн zochin, February 03, 2010
za yadiin hun hentei yaj amidrah ni duryn hereg bn aa yostoi. Ter Angirmaa gej juul aatsgar huuhen yun ch bayarlatsiin. teriig hen toodiin uuruu hunii hurimand ochij bj bayar hurgedegguim uu. Erguu shde Angirmaa ugaasaaa. Yu yen ter odoo tumur hadagtai ch geh shig mangar aatsaisan amitnyg ih deedelchijee. Medkuul yum bn. Huuhen zardag hun shig produser ch gej dee chaawaas mangar yum l bj bdag shde. serchmaa tegeel hurimaa hiijeej Egchee geel guigeed bhiin boljeen uu. Yostoi gai l bn. serchmaad amjilt husey.
Сэтгэгдэл бичих
|




-"Төмөр хатагтай” Ангирмаа нарыг "жорлон" мэт буудалд буулгаж, хуримын хөтлөгчдөө 1000 юаны харамж хайрласан хосыг өөрсдийнхөө тухай хуурамч сенсаци дэгдээсэн хэмээн хардаж байна-


