2010 оны 7-р сарын 30, Баасан гариг
Баннер
Махагалын тахил буюу эр эм хүмүүсийн амт
PDF Хэвлэх И-мэйл
Уншихыг хориглоно

“Эр хүн эм хүний амтанд орж салж ядан байх үе үү, үгүй мөн янзтай даа” Авто машин засварын газар нил тос масло болсон эрчүүд цаг нөхцөөх юмаа олж ядан бие биенээ явуулж байх үед нэгэн хижээл эр энэ үгийг тамхи савссан уруулаасаа санамсаргүй унагаж билээ.

Санаатай хэлсэн бол хүн бүхэн л сэртхийж анзаарах байсан болов уу. Энэ үгийг сонсоод эм хүнд амт байдаг гэж үү гэсэн бодол надад төрсөн юм. Жимс амтална гэдэг шиг эм хүнийг амтална гээд бодоод үзэхэд нэг л хачин санагдаж байлаа.
Час улаан шүүс нь мэлтэрсэн тарвасны шүүсийг сорон амтлах шиг эм хүнийг амтална гэж үү. Нээрээ хүүхэн болгон өөр өөрийн гэсэн өвөрмөц амт, өвөрмөц үнэртэй байдаг ч бил үү.
Энэ мэтээр бараг хагас өдөр бодсоны эцэст бүх жимс амт үнэрээрээ бие биенээсээ ялгарч өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Жишээ нь гүзээлзгэнээс мойлны амт хэзээ ч амтагдахгүй. Алимнаас шийгуаны амт амтагддаггүй, нэрснээс аньсны амт гардаггүй, улаалзганаас тошлойны амт мэдрэгддэггүй, чавганаас самар шал өөр амттай, усан үзмийг хазаад дараа нь тоор жимс хазаж үзвэл тэс өөр амт хэлэнд хүрэлцдэг.
Түүн шиг туяхан биетэй балетийн бүжигчин хүүхнээс хөдөөний саальчин хүүхний амт амтагддаггүй ч байж болох л юм. Ер нь хүүхэн болгон өөр өөр амттай байдаг юм ч бил үү хэн мэдлээ. Эмэгтэйчүүд жимс шүүс цэцэгний балын амттай байдаг бол эрчүүлд ч гэсэн бас өөр өөрийн гэсэн өвөрмөц амт байж болно гэсэн тайлбар эндээс гарч ирнэ.
Хүүхнүүд байгалийн гоёл чимэг болсон цэцэг жимсний үнэр амттай байдаг юм бол эрчүүд ямар ч үнэр амтгүй зүйрлэн хэлбэл нэг тийм зуухны таган дээр хайрсан хуурай гамбир шиг л борог бааз амттай, бүгдээс нь хөлс шивэр хир даг үнэртсэн амьтад байдаг гэж үзэх нь буруу байх гэж бодогдоно. Магадгүй төмөр, зэс, гууль, нүүрс, шороо, ус тус бүр өөр өөрийн амттай байдаг шиг эрчүүл ч гэсэн сексийн үед хүүхнүүдэд өөрөөр амтагддаг биз ээ.
Чулууг хазаж үзээд мод хазаж үзэхэд өөр өөр амт хэлэнд мэдрэгддэг шүү дээ. Түүн шиг уурын зуухны галч хархүү, хотын захиргааны нарийн бичиг залуу хоёрын бие махбодь тэс өөр амттай байдаг ч юм бил үү. Нэгнээс нь нарс амтагдаж байхад нөгөөхөөс нь улиас, өөр нэг эрээс өтөг бууц, бас өөр залуугаас шавар шавхай амтагддаг ч байж болно.
Эрчүүд хүүхэн амтална гэж ярьдаг шиг хормой султай хүүхнүүдийн дунд эрчүүдийг амтална гэдэг яриа байдаг ч байж болох л юм. Тухайлбал “Сумын начин болсон бадируун залууг өнөө шөнө амталж үзнээ. Уржигдар сумын засаг даргыг амталсан чинь нил хужир шүү амтагдаж, шалны будаг ханхалж байна лээ” гэж ярьдаг ч юм бил үү. Яаж мэдэхэв.
Ийнхүү бодсоныхоо дараа би гэнэтхэн “Эр хүн эм хүний амтанд орно, эм хүн эр хүний амтанд орно гэдэг чинь шал өөр ойлголт шүү дээ. Би чинь юу бодоод дэмийрээд явна вэ” гэж өөрийгөө зэмлэн дуу алдсан юм даг. Үнэндээ эр хүн эм хүний амтанд орно гэдэг амт үнэртэй огт холбоогүй ойлголт гэдгийг нас биед хүрсэн хүн болгон мэднэ шүү дээ.
Хүүхэд ахуй үеэсээ салж амжаагүй нэг ёсондоо амны нь салиа арилаагүй, борвиныхоо баасыг ч гүйцэд цэвэрлэж сураагүй энгэр зөрүүлэхийн талаар ямар ч анхны мэдлэггүй хөвгүүд эм хүнтэй анх удаа энгэр зөрүүлэн хурьцан цэнгэсэнийхээ дараа нэг хэсэгтээ л баланд шунасан баавгай шиг явдаг үүнийг эм хүний амтанд орох гэж хэлдэг гэдэгтэй хүн болгон санал нийлэх болов уу.
Ёс журамтай өндөр дэг суртахуунтай хүн болох гэж чармайн заавал 18 нас хүрсэн хойноо эсвэл бүр 25 хүрч нас бие тэгширсэн хойноо эр эмийн ажил үйлдэнээ хэмээн гүрийх нь эр эм ямар ч хүнд хэцүү бэрх гэсгээл шийтгэл болдог гэхэд хилсдэхгүй. Байгалийн жамаар хүмүүн бидний бие махбодь 12-15 насанд эр хүйс нь эм хүйсээ хүсэмжлэх,эм хүйс нь эр хүйсээ мөрөөдөх нууц далдын тачаалд бага багаар автан бэлхүүснээс доогуур нэгэн үл мэдэгдэх зүйл арзагнан загатнуулж өөрийн эрхгүй өлмийний цусыг тархи руу огшоогоод эхэлдэг шүү дээ.
Чухам тийм үед бие биетэйгээ ойртон хурьцахуйн үйлийг хийдэг бөгөөд эр нь эмийнхээ, эм нь эрийнхээ амтыг мэдэрдэг билээ. Тухайлбал хамгийн анх эм хүнтэй унтаж дур тавих үед дөрвөн мөч, таван махбодиор дамжин үй олон жимс найруулсан шингэн ягаан цус жирэлзэн тарах шиг мэдрэмж төрж хэлний үзүүрт часхийсэн галзуу амт ухаан санааг дуниартуулан амтагдаж биед хуралдан цугларсан нэг их хүнд бараан зүйл гэнэт алга болох шиг сэтгэл санаа хөнгөрөн жингүйдэж санаа амардаг биш бил үү.
Чухамхүү таван махбодийн хосолсон тэрхүү амтлаг мэдрэмж нь хурьцалын өөрийн амт ч биш энгэр зөрүүлсэн эм хүний амт байдаг ч юм бил үү. Эсвэл энэхүү сансар хорвоог бий болгосон учир битүүлэг нууцлаг оньсого таавар мэт шалтгааны амтлаг мэдрэхүй ч юм бил үү хэн мэдлээ. Хааны ордоны тансаг ширээн дээр өрсөн бүх амттан идээ ундаа хүртэл дур тавих үеийн тэрхүү гайхалтай амтыг хэзээ ч гүйцэхгүй билээ.
Хүмүүс чухамхүү тэр л амтыг мэдрэхийн тулд эхээс төрсөнөөрөө нүцгэлэн бие биенийхээ өвөрт орж, нэг нэгэндээ наалдан уусаад бороо орох, ган тайлагдах, үерийн ус сад тавин буух, жимс цэцэг дэлгэрэн ургах, солонго татахын гайхамшигийг нэгэн зэрэг мэдэрдэг биш үү гэсэн энэхүү өгүүлэмжээ охин тэнгэр лугаа озолдон тэврэлдэж тодорсон Махагал бурханы өлмий дор тахил болгож өргөн баръя.
/Элдэв явдал/
Сэтгэгдэлүүд (2)Add Comment
...
Бичсэн ., March 15, 2010
Erchuudiig amtlana gj yu bhv,TASHINA l gj yaritsgaadiish bd.
...
Бичсэн h, February 25, 2010
ayaya saihan shyy. Bi bus*aas ilyy dur ihtei. Nuhur aij baigaa yum chin.

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

Согообортой хурьцсан үнээнээс хүний дүрстэй ямар н

News image

Намжилын Согообор хэмээх эрийг одоогоос гучин жилийн тэртээ Өвөрхангайнхан эцэг малын тоонд багтаасан гэдэг.  Ямар мал гэж бодно. Бух. Мань Согообор  үнээний бөгсөн дээр тэгнээстэй ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Орцонд

News image

“Чишш… хүн ирж байна” гэж хэлээд Ану миний магнайнаас түлхэж холдуулаад бушуухан өмдөө татчихлаа. Орцонд орж ирсэн хүн хоёр давхарт очоод хаалгаа тогшин оров.Харин бид ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Галт тэргэнд үйлдсэн гал халуун секс.

News image

УБ - Бээжингийн чиглэлийн галт тэрэг хөдлөхөд ердөө таван минут үлджээ. Ариука галт тэрэгний люкс өрөөний цонхоор гадагш ширтэн сууна. Тэрний хажуу талын орон дээр ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(12123 votes)

(2330)
(1426)
(1046)
(1044)
(1034)
(991)
(813)
(761)
(721)
(665)
(651)
(641)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох