| 899 хүүхний биеийг туучин өнгөрсөн эр | ||||
|
| Уншихыг хориглоно | |||
|
Сургуулийнхаа охидын зүрхийг шархлуулсан тэрбээр бусад хөвгүүд шиг шилжилтийн насны үймрэл гунигт авталгүй харин ч бүр алс ирээдүйгээ зөгнөн харж, том дарга болно гэж бодсон дэндүү сэхүүн зантай нэгэн байв. Ангийн нь болоод үеийн нь бусад хөвгүүд шилжилтийн насны хэн бүхэнд дайран ирдэг “зовлон шаналал”-ыг амсч ангийнхаа ч юм уу эсвэл өөр ангийн нэг бол доод дээд ангийнхаа хэн нэг охинд сэтгэл алдран дурлаж дэвтэр дүүрэн шүлэг эрээчин зарим нь тамхинд орж сурлага нь хүртэл муудаж байхад Галаа л ганцаараа алдар нэр, алс хэтийн сайн сайхан амьдралыг зөгнөн мөрөөдсөн шиг таг гөлийсөн амьтан явж байв. Тэрбээр цэцэг цэврүү шиг гял цал бууж, жимс ногооны үнэр будангийн намираа ханх тавьсан охидын хэнд нь ч сэтгэл алдаагүй билээ. Түүний анхны хайр адуунаасаа унтаж хоцорсон цагаан унага шиг хээр талд үлдсэн юм уу эсвэл эцэг эхийн нь тооцоотой хатуу албархуу чанар гэнэн цайлган насны нь гэрэл гэгээ татуулсан гэгэлгэн сэтгэлийг хуга нуга дарчихсан юм уу. Эсвэл мөнх цаст оргилын мөсөн ян сарьдаг лугаа чулуун дотортой төрөлхийн цэвдэг хүйтэн хүүхэд байсан юм уу бүү мэд. Ангийн нь бараг бүх охин Галаад сэтгэл алдран эм хүний ичимхий, ихэмсэг зангаа ч умартан сэтгэлээ илчилсэн дурлалын зурвас цүнхэнд нь нууцаар хийж зарим нь бүр тоосонгүй гэж гутраад нойрны эм их тунгаар ууж үхэл сэхлийн ирмэгт очиж байсан боловч мань Галаа үүнийг хүний урманд авч хэлэлцээгүй юм. Ширэн нүүрлэж, чулуун зүрх гаргасан шиг тавын тоо, том даргын өндөр алдар нэрийн хойноос улайран хөөцөлдөж, алгебрийн хичээлийн багшийн ар өвөрт наалдан илүү цагийн давтлага авсаар дараалсан зургаан онц дүн авч хавийн амьтаныг шагшруулан гайхуулж байлаа. Хүйтэн сэтгэлтэй, хөлдүү зүрхтэй Галаа олон олон охин хүүхний нус нулимсыг баран явсаар арван найман насны алтан босгон дээр ирээд байхдаа нэгэн том шуугиан тарьсан юм. Түүнийг аравдугаар ангид орсон жил Алгирмаа хэмээх залуухан багш хүүхэн физикийн багшаар ирсэн билээ. Үргэсэн зээрийнх мэт эрвэлзсэн алаг нүдтэй, үүрийн туяа мэт тунгалагхан царайтай тэрхүү залуухан багш бүсгүй Галаагийн ангид хичээл заах гэж орсон даруй л нүүрээ улайлган нүдээ анивчуулсаар таг болчихсон бөгөөд тэр өдрөөс хойш гагцхүү Галааг л хүсэн тэмүүлж хичээлээ ч зааж чадахаа больсон юм. Ялангуяа Галаагийн ангид орж ирмэгцээ л теором томьёогоо ч зөв хэлж чадахгүй гар хөл нь салганан чичирч анхны хайрынхаа халуун галд асан шатаж яваа жаахан охин шиг ааш авир гаргадаг байв. Сэтгэлийн хямрал, шаналалдаа автан хэт уймарсан тэрбээр нэг удаа тэмдэглэлийн дэвтэрээ Галаагийн ангийн багшийн ширээн дээр мартаад явсаныг нь хэдэн зүггүй банди олж уншсанаас хойш Галаад сэтгэл алдарсаныг нь сургууль даяараа мэдэж багш нар бие биенээ ёврон жиг жуг хийдэг болж билээ. Нэгэнт бүх юм ил цагаан болсоныг хэлэх үү эсвэл хайрандаа шатсан Алгирмаа багш тэвчээр нь алдарсан уу яасан нэг удаа Галааг дуудан “Хичээлийн дараа конспект засуулмаар байна. Үлдээрэй” гэж хоолойгоо чичигнүүлэн хэлээд ганцааранг нь авч үлдсэн биш бөөн дуулиан шуугиан дэгдэж билээ. Сохор дурлалдаа шаналж гансарсан бүсгүй Галаатай хоёулахнаа үлдсэн хойноо сэтгэлээ уудлан дэлгэж гар хуруугаараа оролдон өөрт нь ойртоход Галаа дүрсхийн уурлаад физикийн багш бүсгүйн булбарайхан хацрыг тасхийтэл нь алгадаад авсан байгаа юм. Галаа хамаг тэнхээгээрээ алгадах үед багш бүсгүйн үсээ боосон мөнгөн хавчаар шалан дээр тасхийн ойчиж номин шигтгээ нь хага үсэрсэн байгаа юм шүү. Яг тэр үед тэр хоёрын сууж байсан ангид гаднаас долдугаар ангийн жаалууд хичээл хийхээр орж ирсэн бөгөөд физикийн багшийн үс гэзэг нь задраад нүүр лүү нь сэгсийтэл унжчихсан нүүрээ дараад уйлж зогсоог үзээд мэл гайхсан гэдэг. Галаа хар цагаан дуугүй гараад харсан зүг рүүгээ гүйчихсэн гэдэг юм. Энэ үйл явдал сургуулийн захиралын чихэнд хүртэл дуулдсаны дараа хөөрхий физикийн багш хүүхэн үйлтэй дурлалдаа эцсийн цэг хатган өөр аймаг руу шилжсэн билээ. Бүтэлгүй дурлалын шарх тээн бөртийтөл алхсаар шуудангийн машинд сууж одсон бүсгүйн араас бөөн улаан шороо босч даруй тэнгэр газар харанхуйлан алхамын зайтай газар ч харагдахгүй шуурга тавьж билээ. Бүсгүй хүний сэтгэлийн харуусал гуниг ямархан хүчтэйг тэгэхэд л харсан юм даг. Хавийн амьтан хөөрхий багш бүсгүйн золгүй сэтгэлийн тухай бүтэн жилийн турш ярьсаар байхад хүртэл Галаа огтхон ч авч хэлэлцдэггүй байлаа. Дүлий годил царайлан хичээл номондоо идэвхийлэн том том тавын тоог бөөндөн авсаар аравдугаар ангиа онц төгсөөд нийслэл хотод ТИС-ийн инженер технологийн ангид сурахаар их хотын зүг одож билээ. Хамгийн сонирхолтой нь оюутан болж хотод ирсэнийхээ дараачаас тэр өөрийнхөө заяаны ханийг хайж эхэлсэн байгаа юм. Гэхдээ хайр дурлалаар биш эртний зурхайн шинжлэх ухааны тусламжтайгаар заяаны ханиа олохоор шийдсэн байгаа юм. Хамгийн хачирхалтай нь тун этгээд зурхайн ухааныг сонгож авсан байж билээ. Тэрбээр 899 ширхэг хүүхэнтэй танилцан нэр ус зураг хөргийг нь авч хадгалсаны дараа 900 дэх хүүхэнтэйгээ шууд гэрлэнэ гэж тооцоолсон байгаа юм. Энэ нь математикийн зурхай дээр тулгуурласан төөрөг байж л дээ. Уг зурхайн дагуу эртний Меспотамын эзэнт гүрний ард иргэд заяаны ханиа олж ханилдаг байсан тухай тэрбээр уншсан юмсанж. 899 ширхэг хүүхэнтэй танилцан 900 дэх хүүхэнтэйгээ гэрлэхээр шийдсэн явдал нэг их сонин биш байж мэднэ л дээ. Гэвч тэрхүү зурхайд заасанаар бол хамгийн гол нэг нь 899 хүүхний умдагны үснээс нэг ширхэгийг авч хадгалах ёстой байсан байгаа юм. Галаа хичнээн царайлаг, нуруулаг сайхан залуу байгаад халуун дотно харьцаа үүсгэсэн ч байлаа ч хэн нэг хүүхэнд чиний умдагны үснээс нэг ширхэгийг суга татаад авчихъя гэж хэлэхэд цаадах нь”Тэг тэг” хэмээн уриалгахан зөвшөөрөөд умдагны үсээ суга татаад өгөхгүй нь лав шүү дээ. Тиймээс заавал 899 хүүхэнтэй унтаж хэвтэхээс өөр аргагүй болж байгаа биз. Галаа ч ингэж тооцоолоод 899 хүүхэнтэй унтаж хэвтэхээр шийдсэн байгаа юм. Ингээд хамгийн анх их сургуулийн нэгдүгээр курст нэг ангид хамт элсэн орсон Бурмаа хэмээх сайхан охинд тал засан өөртөө дасгаад удалгүй унтаж хэвтэн дур тачаалаа тайлах зуураа умдагны нь үснээс ганц ширхэгийг суга татан авч нандигнан хадгалсанаар ирээдүйн эхнэртээ хүрэх гараа нь эхэлжээ. Гэвч бүх юм санасанаар нь болсонгүй. Онгон биеэ Галаад зориулсан Бурмаа охин түүнээс салахыг хүссэнгүй. Галааг хоёр дахь хүүхнийхээ умдагны үсийг авах санаатай буудалд хэвтэж байхад нь Бурмаа хаалгыг нь мулт татан орж ирээд жирэмсэн болсон гэдгээ хэлж эмчийн дүгнэлт хүртэл харуулан ацан шалаанд оруулжээ. Нөхцөл байдал ийм ээдрээтэй болсон ч гэсэн Галаа яаж ийгээд хоёр дахь хүүхэнтэйгээ хэд хэд уулзан учраад умдагнаас нь улаан хүрэндүү өнгийн үс ганцыг зулгааж амжсан байгаа юм. Үүний дараа хоёр хүүхэнтэй хоёулантай нь уулзахаас цааргалан зугтахын түүс болж Бурмаад абортонд орох мөнгө өгөөд шилээ харуулжээ. Эхний энэ хоёр учрал түүний зүрхийг үхүүлсэн болохоор тэрбээр гурав дахь хүүхэн болох Дуурийн театрын бүжигчин хүүхэнтэй эрээн хөнжилд эвхрэлдэн хэвтэж байхдаа “Яаж 900 ширхэг хүүхэнтэй унтанаа. Хаа байсан 900. Дөнгөж гуравхантай унтаад байна шүү дээ. 897 аятайхан хүүхэн олж унтах гэсээр байтал өвгөн болчихсон байх юм байна л даа” гэж бодоод ерөөсөө тоог нь хурдан гүйцээе хүүхэн л байвал хэнтэй ч хамаагүй унтаж хэвтье, ер нь эр хүнд таалагддаггүй хүүхэн гэж хаа байна гэж эрс шийдсэн байна. Энэ цагаас хойш орцны жижүүр, сургуулийн цэвэрлэгч, оюутан, багш, автобусны кондуктороос эхлээд хар зах дээр хуушуур хайрч зардаг хүүхэн, ногооны наймаачин, комиссын барааны дэлгүүрийн худалдагч гээд л ер нь уулзаж таарсан эм сүвтэй болгонтойгоо явалдаж эхэлсэн байна. Маш эрчимтэй 899 гэсэн тоонд асар богино хугацаанд хүрэхийг яарч байсан учраас заримдаа нэг өдөрт таваас зургаан ч хүүхэнтэй унтаж умдагны нь хялгасыг зулгааж байсан гэдэг. Тиймээс заримдаа бие махбодийн хурц ядаргаанд орж хичээл дээрээ үүрэглэн унтаж орхидог байжээ. Тийнхүү зургаан сар орчим элдэв өнгийн хүүхнүүдтэй явалдсаны эцэст “Хүүхнүүдийн бүртгэл” хэмээх асар том зузаан альбом нээж бүртгээд дөнгөж 196 хүүхэнтэй л унтаж умдагны нь үсийг цуглуулаад байгаагаа мэдэн ихэд гутарсан аж. Санасан төлөвлөсөндөө хүрэх яагаа ч үгүй байгааг олж мэдсэн Галаа маш их сэтгэл санаагаар унаж эртний дом судар дагах гэж ингэж махаа зулгааж байхаар зүгээр л таалагдсан хэн нэг хүүхэнтэйгээ ханилчихдаг ч юм бил үү гэж бодсон байна. Гэвч хар багаасаа нарийн чанд төлөвлөгөө зохиож тэрэндээ хүрэхийн төлөө бүхнийг умартан улайрч ирсэн зан нь түүнд саад болжээ. Хэрвээ 900 гэсэн тоог уйгагүй гүйцээж чадвал амьдралын алтан багана, алс хэтийн их аянд нь хань бараа түшиг тулгуур болох нэгнийг олно гэсэн гүн итгэл нь “эрэл”-ээ цааш нь үргэлжлүүлэхийг шаардсан байгаа юм. Ингээд тэр үлдсэн тоог гүйцээхийн тулд зуныхаа амралтаар хөдөө амарч байхдаа зогсоо чөлөөгүй “зүтгэсэн” бөгөөд нутгийнхаа 16-36 насны хоорондох бүх охид хүүхнүүдийг бүгдийг нь амталж гүйцээсэн байгаа юм. Гэсэн ч тэдгээр нь бүгд нийлээд ердөө л 380 хүрч байсан гэдэг. Энэ мэтээр хоёр жил орчим уйгагүй зүтгэсний эцэст Галаа маань 890 орчим хүүхний умдагны үсийг цуглуулаад амжжээ. Санаандаа хийсэн тоо нь гүйцэх дөхөж бас ч гэж “хэдхэн” хүүхнээс үс авах үлдсэн тул түүний санаа бага зэрэг амарч 893 дахь хүүхэнтэйгээ хагас жил орчим янаг амрагийн харьцаа тогтоож бараг л гэрлэх дөхсөн байна. Зургаан сарын дараа тэрбээр түр зуурын ханиа төрхөмд нь буцаагаад УБДС-ийн зургийн ангийн тогос шиг дэгжин нэгэн охиныг 894 дэх хүүхнээрээ сонгожээ. Гэвч нөгөө охиноосоо хагацан салж чадахгүй ахиад бүтэн жил зууралдан амьдраад жирэмсэн болгож орхисон байна. Жирэмсэн болсон хойно нь 895 дахь бүсгүйтэйгээ завхайрч байгаад улаан цайм гардуулж ашгүй нэг хоёр тийшээ салсан боловч хүүхдийн тэтгэвэр төлөх нэг хэцүү асуудалтай үлджээ. Энэ явдлаас хойш тэрбээр ердөө л ганцхан өдрийн дотор дөрвөн хүүхэнтэй унтаж умдагны нь үснээс зулгаан авч улигт муу эрт цагийн Меспотам домыг гүйцээж орхисон байна. Ингээд сая л нэг гүнзгий амьсгаа аван уужирч одоо заяаны хань маань надтай учрах болно гэж дотроо сүсэглэн залбирчээ. Уг зурхайн сударт ч гэсэн тэгж л заасан байдаг юмсанж. Чингээд хамгийн тааламжтай хүүхнийг олж авахаар хотын төвөөр сэлгүүцэн алхаж эхэлжээ. Тийнхүү явж байхад нь яагаад ч юм бэ гэнэтхэн архи уумаар санагдаж сэтгэл зүрх нь догдлоод байсан учир нэгэн зоогийн газарт удтал сууж байгаад шөнө оройхон гараад алхжээ. Уг бааран дотор түүний санаанд таарах хүүхэн байсангүй. Үүнд урам нь хугарсан тэрбээр баарнаас гараад ийш тийш нухацтай ширтэн аажуухан алхаж явтал ар дагз руу нь ямар нэг хүйтэн хүнд зүйл тасхийн бууж тэрбээр тас гэдэргээ саван унасан юмсанж. Түүнийг хүн амьтаны хөл үймээн багатай баарнаас гараад явж байхад нь хоёр траншейний хүүхэд араас нь гэтэн туйпуугаар цохиж унагаад хажуугийнхаа траншей руу чирэн авч орж хамаг хувцас, гар утас, түрийвчийг нь мулзлан дээрэмдээд шалдан нүцгэн орхичихоод алга болсон байна. Нэлээд архи уусан дээр нь муужирталаа цохиулсан Галаа тийм амар сэргэсэнгүй. Түүнийг тийнхүү хамаг байдагаа дэлгээд шалдан унтаж байхад нь уг траншейд амь зуудаг гуч гаруй насны архичин хүүхэн түүсэн шил лонхоо хангинуулсаар дээрээс нь орж иржээ. Хүүхэн орж ирсэн даруй хамаг байдагаа дэлгээд дугжирч байгаа цэвэрхэн залууг харан мэл гайхсан боловч төдөлгүй өргөн ханхар цээж, өтгөн хар хөмсөг сэлтийг нь олж үзээд өөрийн эрхгүй тачаадан хүсэмжилж хор нь буцалсан хар аалз аятай болчихсон аж. Ингээд тэр Галаагийн гуя цавийг нь илж таалан оролдож эхэлсэн байна. Энэ үед Галаа ч сэргэж ирсэн бөгөөд траншейн дотор тас харанхуй байсаны харгайгаар хаана хэнтэй байгаагаа ч мэдэлгүй хурьцал үйлдэж орхиод сурсан зангаараа умдагны нь урт хар үснээс нэг ширхэгийг зулгааж орхисон байна. Залуу эр умдагны нь үснээс ширхийтэл зулгаахыг мэдэн цочсон архичин хүүхэн ч орь дуу хадаан өндийж ирээд гараа зангидаж байгаад улаан нүүр лүү нь тасхийтэл цохиод авсан байна. Сая л бүрэн сэхээ орсон Галаа өмхий траншейн дотор шал танихгүй архичин хүүхэнтэй хамт нүцгэн шалдан унтаж байгаагаа мэдээд год үсрэн босчээ. Гэвч түүний толгойд эртний зурхайд дурдсан нөгөө 900 дэх хүүхэн заяаны хань гэсэн бодол харван орж ирээд байсан байранд нь таг хадаж орхижээ. Арай ч дээ ийм муухай авгайтай болно гэж үү хэмээн харуусан гашуудаж халаглаж байсан ч хар багын нөгөө л ягшмал үзлээсээ гажиж зүрхэлсэнгүй. Ийнхүү тэрбээр Казанова, Дон Жуан аятай 899 аятайхан хүүхнийг зайдлан эдэлсэнийхээ дараа улаан архичин хүүхэнтэй ханилан суусан бөгөөд уг хүүхнээсээ бэлгийн замын хоёр ч өвчин авч хэдэн сарын турш хөтөлцөн явж эмчилгээ хийлгэсэний эцэст хамтран амьдарч эхэлсэн гэдэг билээ. Галаа хэмээх хачин үзэл бодолтой залуу ийнхүү зурхайн номын дагуу заяаны ханиа сонгосон боловч хувь тавилангийн оноолт байсан ч юм бил үү хэн мэдлээ.
Сэтгэгдэлүүд (8)
![]()
...
Бичсэн a, April 11, 2010
hudalaa saihan s**ah yum aa iim yum gej bhgi ee arai uur yum olood bichij bolddoggui l yum bhdaa
Сэтгэгдэл бичих
|




Галаа үнэхээр содон сондгой хүү байв. Тэрбээр өсгөлүүн сайхан нуруу туруу, өнгөлөг гоё нүүр царайгаараа ангийнхаа хөвгүүдээс эрс ялгардаг байлаа.

