| Ш.Чимэдцээеэ: Миний зиндааны дуучин бол ойр ойрхон тоглолт хийвэл үнэ цэнэгүй болчихно. | ||||
|
| Ярилцлага | |||
Ардын жүжигчин Ш.Чимэдцээеэ сүүлийн үед нэг л чимээгүй болоод, бараг л мартагдах шахлаа. Түүний сайхан уран бүтээлийн тухай шуугиан тасарч, харин архинд орж гэнэ, нөхрөө сольж гэнэ гэсэн хов жив цуурайтах болж. Гэсэн ч ардын жүжигчин маань нам гүмхэн, хариу ч өгдөггүй. Саяхнаас ардын жүжигчин Ш.Чимэдцээеэ бие даасан тоглолтоо хийх сургаар түүнтэй багагүй хөөцөлдлөө. Халгаадаггүй. Тэгэхээр нь бараг өөрөө давхиад оччихсон. Ингээд хэдэн хором ярилцсанаа хүргэе. -Таныг хараад жаахан дураараа, өөрийнхөөрөө, бас ганган хээнцэр байхыг эрхэмлэдэг бүсгүй гэх сэтгэгдэл төрдөг. Үүнтэй та санал нэгдэх үү? Б.Заяа
-Намайг ямар хүн бэ гэдгийг ард түмэн мэдэх байх. Таны үнэлэлт тохироосой гэж хүсч байна шүү. -Олны танил хүний зовлон жаргал их ээ. Та ард түмний хүн учраас хүмүүс таны хувийн амьдрал руу өнгийх дуртай байх. Харин та өөрөө хэр нээлттэй хүн бэ? -Би хэнтэй юу ярихаа мэддэг хүн. Тийм учраас нээлттэй цагтаа нээлттэй, хаалттай цагтаа хаалттай. -Таныг архинд орж гэнэ, нөхрөө сольж гэнэ гээд л, бүр үүнээс ч долоон дор цуу тархдаг. Та тэр болгонд яагаад хариу өгдөггүй юм? -Иймэрхүү яриаг огт тоодоггүй. Тэгдэг л юм. Тоглолт болгоны өмнө заавал нэг гүтгэдэг. Сая намайг архинд оржээ гэж сонинд бичсэн. Би сонссон л доо. Надад түүний төлөө хөөцөлдөөд явах сонирхол ч байдаггүй, зав ч гардаггүй. -Үнэний ортой юм болов уу. Т.Баясгалангийн хадам хойд ээж болсон юм гэв үү. Та хоёр хэр дотно вэ? -Ийм юмны тухай би чамтай ярихгүй шүү. Ээж нь гэж өөр хүн байгаа. -Та бол ардын жүжигчин, хүндтэй хүн. Ард түмэн танаас юм нэхэх эрхтэй. Гэтэл та сүүлийн үед нам гүмхэн болчих юм? -Бурхан намайг дуучин болгохоор илгээсэн. Би бурхны зарлиг дагаж яваа хүн. Би өдөр бүр тоглолтод оролцдог, хэзээ ч амраагүй. Миний хүрээлэл ч багасаагүй. Бие даасан тоглолт л хийгээгүй жаахан удаж. Миний зиндааны дуучин бол ойр ойрхон тоглолт хийвэл үнэ цэнэгүй болчихно. Тиймээс зориуд жаахан холдуулсан юм. Зарим залуучууд тоглолтын утгыг алдтал концерт хийх юм байна шүү дээ. -Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Н.Норовбанзад гуай “Уяхан замбуутивийн наран”-гаараа домог болсон. Харин, магадгүй 50 жилийн дараа таныг ямар дуугаар тань дурсах бол? -“Магнай түргэн” гэдэг дууг гаргаж ирснээр маань ард түмэн мэднэ. Намайг Шаравын Чимэдцээеэ гэхээсээ илүү Сүхбаатар аймаг, нутгаар маань овоглодог. Нутгаараа овоглуулна гэдэг бас том хариуцлага шүү. Сүхбаатарын Чимэдцээеэ юутай юм бэ гэхээр “Магнай түргэн”-тэй хүн дээ, би. -Урлагт нэг л үлгэр дуурайл болоод, бусдыг байлдан дагуулах боловсролтой, ухаантай хүн ховордчих шиг санагдах юм. Та харин юу гэж боддог вэ? -Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Норовбанзад багшаасаа эмх цэгцтэй байхыг сурсан. Бидний үед ч гэсэн сайхан хүмүүс бий гэж боддог шүү. -Тан шиг нэр алдартай хүмүүст алдах эрх байдаггүй. Харин та өнөөдөр эргээд бодоход яажшуу амьдарч ирсэн хүн бэ? -Алдъя, онъё гэж хичээсэнгүй. Зүгээр л амьдарсаар ирлээ. Дуугаар хооллож, дуугаар гоёж, дуунаас таашаал авч ирсэн. Өөр амралт, таашаал, эд хөрөнгө надад хэрэггүй ээ. -Сүүлийн үед дуучин элит, сонгодог гэж өөрийгөө нэрлээд 100, 50 ам.долларын тасалбартай тоглолт хийдэг болж. Тэд өөрийгөө зөв үнэллээ гэж боддог уу? Та сая миний зиндааны дуучин гэж бардамнан хэллээ. Таны тоглолтын тасалбар хэд вэ. Тэднийг өөрийгөө зөв үнэлсэн гэж боддог уу? -Миний тоглолтын тасалбар 10-15 мянга. Би хүн шүүмжлэх гэж дуулдаггүй. Тэдний л хэрэг шүү дээ. -Дуучид уран бүтээл нь сюрприз болж дийлэхгүй болхоороо тэгдэг юм уу, аялал зугаалгын эрх, жилийн өндөгний хэрэгцээ ч гэх шиг, тиймэрхүү юмаар үзэгчээ татах гэж оролддог болсон юм шиг санагддаг уу. Таны тоглолтын хувьд янз бүрийн сюрприз бий юу? -Дуугаараа л сюрприз барина даа. Би залуучуудаа шүүмжлэх дургүй ээ. Тэртээ тэргүй тэд маань надаас авах юм байвал аваад, хаяхаа хаячихна биз. Энэ удаагийн тоглолтоо голцуу уртын дуугаар хийнэ. Уртын дуу хүнд ухаарал тайвшрал хайрладаг. Бурхнаар бол шүншиглэгдсэн юм уу даа. Тиймээс хүмүүс уртын дуу сонсч, тайвширч, таашаал авч, гэгээрээсэй гэж хүсдэг. -Та ардын жүжигчин А.Долгарыг миний найз гээд л их дотночлон ярилаа. Тэгвэл ДБЭТ-аар ямар шуугиан дэгдэж буйг сонсоо биз. Үүнийг та хэр хүлээж авсан бэ? -Сонсоогүй юм байна. Юу болоо вэ. -Одоо дуу руугаа оръё. Хүмүүс рок попт хэт хошуураад сонгодог жанр руу орохоо больсон. Одоо ер нь уртын дуу зохиох хүн гарах болов уу? -Мэдэхгүй дээ хүү минь. Яадаг юм бол доо. -Ардын дууны үг нь тарни гэж. Та ч бас шүлэг яруу найраг оролддог байх аа. Та хамгийн дуртай, тарни мэт үгтэй дуугаа нэрлэхгүй юу? -“Жаахан шарга”, “Урьхан хонгор салхи” гээд олон сайхан дуу бий дээ. -Монголынхоо нэрийг дэлхийд тамгалсан “Морин хуур” чуулга маань ганцхан дуучинтай. Энэ хамт олондоо хандаж хэлэх үг байна уу? -Манай хэд чинь намайг ороход зарим нь оюутан, зарим нь шинэ хөгжимчид байлаа. Одоо бүр мундаг болжээ. Бие даасан тоглолтуудаа хийгээд л. Эдэндээ сайн сайхныг л хүсдэг дээ. Сэтгэгдэлүүд (4)
![]()
...
Бичсэн ., April 29, 2010
estoi muuhai avgai......ee burhan mini....arhichin ni unen sh dee....yaj Norovbanzad guaitai zuirleh ve dee..
...
Бичсэн tl, January 29, 2010
hovordj bga dyychdiin neg shuu mini mash ih hundeldg dyychin zalyy dyychid syraltsasai bilee. yarij helheesn hurtel syrasai.
...
Бичсэн ...., November 19, 2009
Saikhan emegtei sain duuchin ukhaantai yarij bna aa tand amjilt khusei
... Бичсэн mundag, November 19, 2009
uneheer gaigamshigtai duuchin ta nar yag hajuunaas hi duulahiin sonsooroi....uneheer uneheer ...... iim hun hobor shu durlamaar emegtei hun iim bwal bolj bna tanid amjilt husiy hun bolgond taalgadah albagui uuruu uuruutuu bolj bwal boloo uudag bsan ch ted nart hamaagui tanii hooloi gaihamshig
Сэтгэгдэл бичих
|




Ардын жүжигчин Ш.Чимэдцээеэ сүүлийн үед нэг л чимээгүй болоод, бараг л мартагдах шахлаа. Түүний сайхан уран бүтээлийн тухай шуугиан тасарч, харин архинд орж гэнэ, нөхрөө сольж гэнэ гэсэн хов жив цуурайтах болж. Гэсэн ч ардын жүжигчин маань нам гүмхэн, хариу ч өгдөггүй. 


