ТОЙМ МЭДЭЭ
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Баннер
У.Далантай: Үнэнийг хэлэхэд, би ганцаардаж байна
PDF Хэвлэх И-мэйл
Ярилцлага

-Сонгодог урлагийг гэсэн хүсэл мөрөөдөл минь дуурийн театрт ороод л унтарсан-

Гавьяат жүжигчин У.Далантайтай ярилцлаа.

 

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэх үү?

-Хамгийн сүулд “Том ах” гэсэн уран бүтээл дээр ажиллалаа. Талийгаач Ш.Отгонбилэг агсанд зориулагдсан дуу л даа. Энэ дуугаа “Очирваань уул” холбооныхоо уран бүтээлчидтэй хамтран дуулсан. Удахгүй үзэгчдийн хүртээл болох байх аа.

-2010 онд багтаад бие даасан тоглолт хийнэ гэж сонсогчиддоо амласан байх аа?

-Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байхад тэр болгон нийтийн дуу дуулаад байх цагзав гарахгүй байсан. Харин “Очирваань уул” холбооны гүйцэтгэх захирал болсноос хойш нэлээд хэдэн нийтийн дуу хийсэн байгаа. “Ээжийн сайхан хорвоо”, “Унаган багын найзууд” гээд л шинэ уран бүтээл төрж байна. Миний хувьд хоёр жилийн өмнө “Элгэн нутаг” гэсэн 100 ам.долларын үнэтэй сонгодог тоглолт хийж байсан. Яагаад ари, романс зэрэг үнэлэгдэх ёстой зүйлүүд маань үнэлэгдэхгүй байна гэсэн үүднээс ийм тоглолт зохион байгуулж байсан. Энэ удаа ари, романс дуулахгүй. Би гуравдугаар сард дандаа нийтийн дуунаас бүтсэн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Тэгвэл нийтийн дууны төрөлдөө илүү анхаарч ажиллана гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Ер нь одооноос өөрийгөө бодож эхлэж байна. Өнгөрсөн тавдугаар сард Дуурийн театр дээр бөөн шуугиан болж хэдэн уран бүтээлчдийг халсан шүү дээ. Түүнээс хойш миний толгойд дуурь дуулах бодол орж ирэхгүй байна. Нэгэнт л чөлөөт уран бүтээлч болсон учраас өөрийнхөө хувийн уран бүтээл дээр түлхүү анхааръя гэж бодох болсон. Тэртээ тэргүй энэ хэдэн бор дуу маань л намайг тэжээж байгаа учраас нийтийн дуун дээр ажиллая гэсэн бодолтой байгаа.

-Таны хоолойг мэргэжлийн хүмүүс дэлхийн хэмжээний гэж үнэлдэг юм билээ. Мэргэжлийн уран бүтээлээ орхиход танд харамсах зүйл байхгүй юу?

-Цаг хугацааны хувьд надад дэлхийд гарах боломж байсан. Харин би алдсан байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр Дуурийн театрт ажиллаж байх хугацаанд надад зааж, зөвлөж байсан хүмүүс намайг буруу тийш нь татаж, цааш нь явуулаагүй тал бий. Ийм асуудлаас болоод сайхан боломжуудыг алджээ. Олон улсын уралдаанаас Монголд анх удаа гранпри шагналыг авчирч байлаа. Энэ жил нэгдүгээр байрын шагналыг авахад их сүр дуулиан болж байна лээ. Энэ нь зөв л дөө. Гэхдээ намайг гранпри шагналыг нь аваад ирэхэд юу ч яриагүй. Шагналынхаа улсаас өгөх ёстой мөнгийг одоог хүртэл авч чадаагүй л явна. Тиймээс надад одоо сонгодог урлагийн талаар бодох хүсэл алга.

-Сонгодог урлагт хөл тавьж байсан үеийн зорилгоо биелүүлж чадсан уу?

-Ямар ч байсан “Сайхан уран бүтээл хийе, сонгодог урлагийг ямар хэмжээнд байх ёстой түүнд нь хүргэхэд гар бие оролцъё” гэсэн хүсэл тэмүүлэлтэй энэ урлагт хөл тавьж байлаа. Харин явцын дунд тэр зорилго маань унтарлаа. Тэгээд сүүлийн үед “Заавал сонгодог урлаг, дуурь гэж амьдралаа золиослоод зүтгээд байх шаардлага юу байна” гэж бодох болсон. Ер нь хувиа хичээж довоо шарлуулж яваа хүн нь хождог, аливаа зүйлийн сайн сайхны төлөө зүтгэдэг, хэлдэг хүн нь хохирдог болсон цаг юм биш үү.

-Хэлэх гэсэн үгээ айж эмээлгүй хэлчихдэг, шударга зан таныг сонгодог урлагийг орхиход чинь нөлөөлсөн гэсэн үг үү?

-Хүн байгаа бодит зүйлийг хэлчихсэн нь дээр байдаг юм шүү дээ. Миний хувьд багаасаа дүү нараа өсгөхийн төлөө хатуу амьдралыг үзэж, зүтгэж ирсэн учраас худал хуурмаг, зусарч зантай эвлэрч чаддаггүй. Энэ бол миний багын хүмүүжил, амьдралын төлөөх тэмцэл дундаас олсон зан минь юм. Тийм учраас өчүүхэн зүйлээр хүнийг хуураад, өөрийгөө рекламдаад байдаг хүнийг харахаад дургүй хүрч, үзэн ядаж, өрөвдөх сэтгэл төрдөг. Тэр байдлаа нууж чаддаггүй шууд хэлчихдэг зан маань намайг олон дайсантай болгосон. “Энэ нөхрийг дээш нь явуулж болохгүй юм шүү” гэсэн дарамтууд байнга байсан учраас магадгүй, би дэлхийн хэмжээний дуучин болж чадаагүй байх аа.

-Одоо чөлөөт уран бүтээлч болсон болохоор тиймэрхүү дарамт ирдэггүй биз дээ?

-Одоо хүртэл ажиглагддаг шүү. Саяхан Сангийн яамны 85 жилийн ойн концерт Дуурийн театрт болсон. Тэнд би урилгаар дууллаа. Тэгсэн чинь дуулж байхад миний микрофоныг хаагаад байсан. Би нэг дуугаа бүтэн микрофонгүй дуулсан шүү. Мөн намайг энд тэнд уригдаж дуулахад хүртэл техникийн саатал учруулах зүйл явагдаад байдаг. Тэгэхлээр намайг хорлож л байвал тэд нарын бах нь ханадаг юм шиг байна лээ. Гранпри шагналынхаа мөнгийгч гэсэн тэр үеийн удирдлагын атаач зангаас болоод л авч чадаагүй гэж боддог.

-Танд Улаан-Үдийн алдартай төгөлдөр хуурч Дарима Линховнагаас “Миний шавь болгооч” гэсэн санал ирж байсан. Яагаад яваагүй юм бэ. Мөн л энэ асуудалтай холбоотой юу?

-Тодорхой хэмжээгээр тийм шүү. Гэхдээ тэр үед би ч гэнэн байж дээ. Тэдний үгэнд ороод л яваагүй. Түүнээс болж их зүйлийг алдсан байна. Хэрвээ явчихсан бол магадгүй одоо дэлхийн том театрын тайзан дээр дуулж байх ч байсан юм бил үү. Тэр төгөлдөр хуурч бол Орост их алдартай. Манай Б.Ганбат гэдэг дуучныг бэлдэж, олон улсын театрын тайзан дээр гаргаж байлаа. Өнөөгийн манай олон улсын тэмцээнээс шагнал аваад байгаа Сайнбаяр, Уянга, Мөнгөнцэцэг нар бүгд л энэ хүний гараар дамжсан байдаг. Уяачаар ярьвал морийг их сайн таньдаг, уяа сойлгыг нь тааруулж чаддаг тийм л хүн дээ.

-Уран бүтээлийн замд хөл тавьснаас хойшхи хугацаанд хамгийн их ойлгож ухаарсан зүйл тань юу вэ?

-Урлагийн замд ороод 18 жил болжээ. Энэ хугацаанд олон сайхан зүйлтэй таарч, азтай явсан үе зөндөө байсан. Харамсмаар зүйл ч байна. Энэ дотроос би хүний муухай зан гэж ямар байдгийг хамгийн ихээр ойлголоо. Гаднаа гяланцаг дотроо паланцаг, атаархуу, арчаагүй хүн ямар олон байдаг юм бэ. Мөн дээр нь муу муухай зүйл, боддог санадаг хүн энэ хорвоо дээр ямар олон жил амьдардаг, сайн сайхан гэгээлэг зүйлийн төлөө явдаг хүн ямар богинохон насалдаг юм бэ гэдгийг ойлгож явна даа. Гэхдээ үүнийг мэдэрсэндээ жаахан олзуурхууштай байдаг шүү. Энэ нийгэмд хүн шударга хандаж, дутагдалтай талыг нь хэлээд байх тийм ч сайн зүйл биш юм. Яагаад гэвэл маш олон дайсантай болжээ. Дутагдлыг минь хэллээ дээ гэж бодохын оронд өш санах нь илүү их давамгайлдаг юм байна.

-Урлагийн талбарт ганцаардаж байна уу?

-Өнөөдрийг хүртэл би ганцаардаж явна. Ганцаардал гэж юу байдгийг өөрийнхөө биеэр мэдэрч байна даа.

-Г.Хайдав багш тань таныг их дэмждэг шиг санагддаг?

-Тэгэлгүй яахав. Миний бакапын багш шүү дээ. Г.Хайдав багш маань дуурийн урлаг гэж байдгийг анх надад зааж байлаа. Мөн миний төлөө дуугардаг цорын ганц хүн дээ. “Миний муу шавь тэгж байна, ингэж байна, олон улсын тэмцээнд гранпри хүртсэн шагналыг нь өгөхгүй байна” гэж байнга ярина. Мөн намайг урлагийн замд хөтөлсөн хүн бол Д.Лувсаншарав багш шүү дээ. Анх завхан аймгаас намайг авчирч байлаа. Халиунсүрэн гэдэг багш маань байна. Би олон улсын гурван ч тэмцээнд оролцоход гурвууланд нь намайг сойсон хүн байдаг. Төр нүдтэй л юм бол тэр хүнийг дэмжээсэй гэж боддог юм.

-Нэг хэсэг ам барьдаг дуучдын эсрэг “6А” гэсэн хөдөлгөөн өрнүүлж байсан. Тэр тэмцэл чинь юу болсон бэ?

-СУИС-ийн түүхэнд зургаан жил суралцаж төгссөн ганцхан анги байдаг. Дуучин С.Баттөр, сийлбэрч Баттогтох, “Классик жем” хамтлагийн Энхтайван, “Нюанс” Амраа зэрэг олон дуучин байна. Бакал, онолын мэдлэгийн хувьд ч гэсэн дөрвөн жил суралцсан оюутнуудаасаа арай илүү байдаг. Нэг хэсэг зарим дуучин компьютер дээр дуу бичүүлж, түүнийгээ ам барьж дуулаад дээр нь өндөр үнээр үнэлдэг байлаа. Наана нь мэргэжлийн болон өөрсдийнхөө төрөлх хоолойгоор дуулж байгаа дуучдын үнэлэмж унаж байсан. Түүний эсрэг манай “6А” бүлгийнхэн дуу хоолойгоо хүргэсэн.

-Хэр үр дүнд хүрсэн бэ. Одоо ч ам барьж дуулдаг дуучин олон байна л даа?

-Яахав дээ. Харьцангуй цөөрсөн шүү. Одоо ч тэгээд ам барьж байна уу яаж байна гэдгийг сонсогчид маань ялгадаг болсон байна шүү дээ. Тэгэхээр ичих хэрэгтэй л дээ.

-Та хэр өндөр үнэтэй дуучин бэ?

-Нэг их доогуур үнэтэй биш. Гэхдээ бас өндөр үнэ хэлж чаддаггүй, дундаж ханшаар дуулдаг. Зарим хүн өндөр үнэ хэлж, ам барьж дуулж байдаг. Гэхдээ тэр хүмүүст мөнгө төлөөд байдагт гайхдаг. Мөнгө төлж байгаа учраас “Та өөрөө дуул” гэсэн шаардлага тавьж болно. Нэг ёсондоо мөнгөө төлчихөөд хулхидуулж байна гэсэн үг биз дээ.

-Олны танил хүмүүсийн хувийн амьдралыг байнга сонирхож байдаг. Та гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Эхнэрийг маань Саран гэдэг. Одоо ШУТИС-ын гадаад хэлний лицейд англи хэлний багшаар ажилладаг. Англи, Орос хэлний мэргэжилтэй бүсгүй байгаа. Нэг хүүхэдтэй.

-Эрчүүд хурдан хүлэг, хөөрөг зэрэг олон зүйл сонирхдог. Та юу цуглуулдаг вэ?

-Би эртний эдлэл цуглуулдаг. Эртний бурхан, чанартай хөөрөгт дуртай. Хөөргийг бас сайн танина. Надад байгаа зүйлүүд аав, ээжээс удам дамжиж өвлөгдсөн. Яг сонирхсон эртний эдлэлээ гар татахгүй авна шүү.

-Нэг хэсэг хамтарсан уран бүтээлүүд их хийсэн. Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэцэцэг, Т.Баясгалан нартай холбоотой байдаг уу. Дахин хамтарч уран бүтээл хийх бодол бий юу?

-Ж.Эрдэнэцэцэг бид хоёр хослон дуулж эхэлснээс хойш С.Жавхлан Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа, Г.Чинболрр Энхмэнд зэрэг хос дуучин гарч ирсэн. Тэд өөрсдөө ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Бид хоёрын дууг дуулж гарч ирсэн дуучид ч байдаг. Хамтран дуулж байсан хүмүүстэйгээ холбогдоод байдаггүй ээ. Харин гуравдугаар сард болох бие даасан тоглолтондоо урьдаг юм уу гэсэн бодолтой байна.

-Ирэх сарын 4-нд Завханчуудын хандивын тоглолт болох гэж байгаа гэсэн. Та оролцоно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Манай “Очирваань уул” холбоо, Завханы Спортын холбоо болон Залуучуудын холбоо нэгдэн тоглолт хийх гэж байна. Зудтай байгаа нутгийнхандаа сэтгэлийн хандив өргөхөөр болсон.

Т.Батсайхан

Сэтгэгдэлүүд (0)Add Comment

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

Том нуудгайтныг шалгаруулж гэмээнэ Галсангийн Дөш

News image

Хаа газар хэрэглэл томтой эрчүүд мэр сэр байдаг. Дундговь аймгийн харъяат Галсангийн Дөш хэмээх эрийг гадна  талаас нь харахад тодорч сондгойрох юмгүй, харин  нуудгайг нь ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Урнаа гэгч бүсгүй “Яадгийм би, архидаж, янхандаж я

News image

Ховд аймгийн харъяат Мягмарын Гэндэнжамц хэмээх жар гаруй насны өвгөн аль далан оноос эхлээд л ганц биеэрээ дөрвөн ханатай муу бор гэртээ амьдарсаар өнөөг хүрчээ. ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Хөөрхөн бөгстэй Санжидмааг таван залуугаас авран х

News image

Сумын улаан буланд нийтийн бүжиг болох болгонд өлөн нүдэлсэн харчууд хүүхэн шуухан ангуучлахаар цуглардаг билээ. Ер нь ч тэгээд эр хүн хүссэн татлаа түлхээгүй эмэгтэйчүүд ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(7073 votes)

(2160)
(1117)
(554)
(508)
(487)
(375)
(372)
(354)
(339)
(275)
(274)
(258)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох