ТОЙМ МЭДЭЭ
2010 оны 3-р сарын 11, Пүрэв гариг
Баннер
Сэм Уортингтон: “Аватар” кино үлгэрийн оронд очсон таван настай хүүхэд шиг мэдрэмж төрүүлсэн
PDF Хэвлэх И-мэйл
Ярилцлага

2145 он. Жейк Сулли усан цэргийн флотод алба хааж байхдаа хоёр хөл нь мэдээгүй болж, тахир дутуугийн тэргэнцэрт хадагдсан нэгэн. Шөнөөр цэцэгс нь гэрлээр цацран найгаж, шувууд нь ер бусаар ганганалдан, араатан амьтан архирах нь өвөрмөц ертөнц ажээ. Энэхүү гайхамшигт цэнхэр өнгийн Пандора гаригийн судалгааны багийн гишүүнээр Жейк томилогдоно.

 

Дөнгөж гучин хэдхэн насандаа тахир дутуу болсондоо гутран явсан түүний хувьд амьдралын нэгэн цоо шинэ эргэлт гарна. Унтаа байдалд түүний сүнс хоёр метр гаруй өндөртэй, цэнхэр өнгийн Аватар биетэд шилжин Пандора гаригийн уугуул болох Навичуудтай ойр дотно танилцана. Жейк энэ ер бусын биетэд шилжсэнээр мэдээгүй болсон хоёр хөлөө дахин мэдрэхээс гадна Нави омгийн нэгэн дайчин болно. Тэрбээр өөрийг нь жинхэнэ дайчин болгоход сургасан омгийн ахлагчийн охинд зүрх сэтгэл нь алдарна. Эцэст нь Жейк хөлгүй, ганцаардсан хүний амьдрал эсвэл Пандора гариг дээр үүрд үлдэж, энэ омгийг устгах гэж буй хорон санаат хүмүүстэй тэмцэх үү гэсэн сонголттой тулгарна.

Энэ бол өдгөө дэлхийн кино урлагийн түүхэнд хамгийн их шуугиан тариад байгаа “Аватар” киноны эхлэл хэсэг юм. Уг киноны гол дүрийн нэг Жейкт Австралийн залуу жүжигчин Сэм Уортингтон тогложээ. Тэрбээр энэхүү бүтээлээс өмнөхөн дэлгэцнээ гарсан “Терминатор: Аврагч” киноны гол дүрд тоглосон юм. Сэм нэрт найруулагч Жеймс Камероны энэ хоёр бүтээлд тоглосноор хоромхон зуур Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болов. Ингээд “Парад” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг толилуулъя.

-Жүжигчид шинэ дүрд тоглохоосоо өмнө кино зохиолтой төстэй кино, дүр, зохиолын судалгаа хийдэг. Гэтэл таны бүтээсэн хоёр метр өндөртэй, цэнхэр өнгийн арьстай, сүүлтэй энэ амьтантай адил зохиол байхгүй шүү дээ. Та хэрхэн дүрээ судалж, бэлтгэсэн бэ?

-Би Жейкийн дүрийг бүтээхээс өмнө ямар нэгэн ном уншиж, кино үзээгүй. Хүүхэд хөлд орж байх үедээ яг л өөр гаригийн хүн шиг явж байгаа мэт санагддаг. Тиймээс өөрийнхөө хамаатны дөнгөж хөлд орж буй хүүхдийг маш сайн ажигладаг байлаа. Миний дүр унтаа байдалд буюу зүүдэндээ Аватарын биед шилжин ордог шүү дээ. Бүх гол хөдөлгөөнийг бяцхан дүүгээсээ сурсан.

-Ердөө ингээд л болоо гэж үү?

-Тэгж ойлгож болно. Ер нь бол би тоглох гэж буй дүрээ ерөнхийд нь мэдчихдэг. Харин жүжиглэлт зургийн талбай дээр тоглох явцдаа болчихдог юм. Өөрөөр хэлбэл орчиндоо ороод ирэхээр дүрдээ хөтлөгдөөд л жүжиглэнэ.

-“Аватар” кинонд тоглоход хамгийн хэцүү зүйл нь юу байв?

-Тахир дутуу болсон залуу хүний сэтгэл зүйг илэрхийлэн харуулах нь хамгийн хэцүү байсан. Мөн хөлгүй хүн шиг жүжиглэх хэцүү санагдсан. Зураг авалтын үеэр найруулагчид энэ талаар байнга зэмлүүлнэ.

-Гэсэн ч өөрөө энэ тал дээр их чадварлаг, сайн тоглосон байсан шүү?

-Жеймс/найруулагч/ зэмлэж байхдаа нэг удаа “Чи ер нь дайнд оролцож, тахир дутуу болсон хүнтэй уулзвал яасан юм” гэж хэлсэн. Би ч санадаг л санаа гээд хэд хэдэн ийм хүнтэй уулзлаа. Харин тэд өөрсдийгөө хэнд ч хэрэггүй гэж боддоггүй, туйлын өөдрөг сэтгэлтэй хүмүүс байсан нь таалагдсан. Нэг дайчин “Хүмүүс өдөр бүр намайг өрөвдсөн харцаар хардаг. Энэ нь намайг ямар их сэтгэлийн тэнхээтэй болгосон гэж бодно. Тиймээс би хүссэн бүхэндээ хүрч чадна гэдэгтээ итгэж амьдардаг “ гэж ярьсан. Энэ их сэтгэлийн тэнхээг би өөрийн дүр Жейкт шингээхийг хичээсэн.

-Өөрийн чинь бүтээсэн хоёр гол дүр хоёулаа хагас хүн төрхтэй, өөр гаригийн биет. Энэ талаар юу гэж боддог вэ?

-“Терминатор”-робот, “Аватар”- харь гаригийн хүн. Гэтэл тун удахгүй дэлгэцнээ гарах “Тиманы тулаан” кинонд би бүр бурханы дүрийг бүтээсэн байгаа. Улам л боловсронгуй болоод байгаа биз/инээв/. Цаашид шинээр гарах кинонуудын дүр маань ч гэсэн хагас хүн маягийн дүр юм.

-Залуу жүжигчний хувьд та хагас жилийн дотор хоёр ч шилдэг киноны гол дүрийг бүтээлээ. Энэ нь маш том амжилт боловч нэг талаас их азтай хэрэг. Асар богино хугацаанд нэр алдарт хүрсэн танд өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Үнэндээ өөрчлөлтийг мэдрээгүй. Олонд танигдлаа гээд бие хамгаалагчтай, гэрийн үйлчлэгчтэй болж, охид бүсгүйчүүдийн хайрын захидалд дарагдаагүй. Би урьдын л адил найз нөхөдтэйгээ уулзаж, хааяа пиво ууж алжаалаа тайлах гээд миний амьдрал хэвийн үргэлжилж байна. Сүүлд тоглосон “Терминатор”, “Аватар”-ыг кино театрт үзэгчийн суудлаас үзэхийг хүсч байна. Би бусдын л адил энгийн амьдралтай хүн. Хорвоо ертөнц өөрчлөгдсөн ч би өөрөөрөө л байя гэж бодож явдаг. Хэрэв би жилийн дараа яг эдгээр кино шиг бүтээлд тоглочихоод “ Би супер од болсон, яриад байх зүйл байхгүй” гэж хэлбэл намайг цохиод унагчихаарай /инээв/

-“Аватар” киноны зураг авалтын талбайд цагийг хэрхэн өнгөрүүлж байв даа?

-Үлгэрийн оронд очсон таван настай хүүхэд шиг мэдрэмж төрж байлаа. Бид яг л цэцэрлэгийн хүүхдүүд шиг хоорондоо байлдаад л, дэвхэрч харайх, өнхөрч унах, ноцолдох гээд л. Тэгээд найруулагч “Зураг авалт дууслаа!” гэж хэлэхэд л гэнэт ухаан орно шүү дээ. Хүнд хэцүү, ядрах зүйл олон байсан ч энэ үед хүүхэд насандаа эргээд очсон мэт санагдаж байсан. Нэг нууцыг дэлгэхэд кинон дээр гардаг Ариун модны мөчрийг хөөсөнцрөөр ширхэг ширхгээр нь хэлхэж хийсэн юм. Мөн түүнээс цацрах зүйлүүд нь савангийн хөөс. Олон хүн зэрэг савангийн хөөс үлээгээд их инээдэмтэй байсан. Яг л жаахан хүүхдүүд тоглож байгаа мэт. Гэхдээ л энэ чинь киног жинхэнэ гайхамшиг болгож байгаа юм шүү дээ.

-Зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа яриач?

-Өө зөндөө л зүйл болсон. Гэхдээ ингээд асуухаар шууд санаанд орохгүй юм. Бид зураг авалтын нэг хэсгийг Хавайд авсан юм л даа. Их халуун бид хагас нүцгэн байдалтай хувцасласан байв. Найруулагч биднийг өнөөх чихтэй, сүүлтэй цэнхэр хувцсаа өмсөөд модон дундуур гүйлгэж зураг авлаа. Ингээд гүйж явтал гэнэт нэг хүн хажуунаас “Энэ юу болж байгаа юм?” гээд миний гадаад байдлыг хараад ихэд гайхан асуулаа. Би ч зураг авч байгааг хэлээд камер барьсан найруулагч руу заалаа. Тэгсэн тэр “Өө, энэ чинь Жеймс Камерон байна шүү дээ. Хөөрхий тэр Титаникаас хойш их ядруу байгаа юм байна даа” гэж хэлээд яваад өглөө. Бодвол бидний хагас нүцгэн байдал, зарим нь цэнхэр өнгийн, давууны өөдсөөр хийсэн мэт хувцастай байсныг хараад ихэд өрөвдсөн бололтой. Бид дараа нь элгээ хөштөл инээж билээ.

-Нэрт найруулагч Жеймс Камеронтай хамтран ажиллах ямар байдаг вэ?


-Түүнтэй хамтран ажиллах нь адал явдал руу шумбан орно л гэсэн үг. Жеймс дэлхийн хамгийн том усан онгоцыг живүүлж, орон орны хүмүүсийг уйлуулж дөнгөсөн хүн шүү дээ. Тэр жүжигчидтэй “Хайр-үзэн ядалт” гэсэн янзтай харьцдаг. Өөрөөр хэлбэл эргэн тойрны бүхий л хүмүүс рүү орилж, загнана.
Харин зураг авалт дуусаад юу ч болоогүй мэт дараагийн ажлаа яриад л инээж сууна. Жеймс киноны тал дээр элсний ширхгээс эрдэнэс ч гаргах чадвартай тийм л мэргэжилтэн. Тэр үнэхээр гайхамшигтай гэхээс өөр хэлэх зүйл алга.

Улаанбаатар таймс

Э.Оджаргал

Сэтгэгдэлүүд (6)Add Comment
...
Бичсэн Skywalker, February 28, 2010
Avatarin recordig avatar 2 l ewdj magadgui.avatarig hun bur l uzle.hun burt l taalagdsan.nadad bl dendu taalagdsan uzj suuhda setgel hodlod zoltoi l majichhagui .3d-r uzsen bl jinhene tgh bsan bh.2n garsan tohioldold ilu ih hun uzj ilu ih orlogo oloh bh.sam wortington sn jujigchin.heze mongol nairulagch delhiid huleen zowshoorogdson avatar shg tas kino hiih bolo.bid hj chadna.mongol zalusta amjilt.
...
Бичсэн bi, February 19, 2010
kino ni unendee tasarxai
...
Бичсэн Agaa, February 18, 2010
uneheer tasartsan kino bna lee
uneheer goy. iim kino ahij uzeh blwuu daa kkk.
...
Бичсэн love comes again, February 17, 2010
yun evdeh dahij hezee ch garahgui ugaasaa
...
Бичсэн Bold-bat, February 04, 2010
ene kinotoi ch yu yarihav de oiriin heden jil eniig evdeh kino garahgui e
...
Бичсэн hunii hun, February 03, 2010
Tasartsan kino

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

УБ-ын хүүхнүүдтэй танилцсан нь

News image

Түвдэнням нэлээд хожуу нийслэл хотод орж ирж биеэ үнэлэгчдийн амьдралыг шохоорхсон биш балрах шахсан байна. Адууны нуруун дээр дарцаглаж,  уурга, ташуураас өөр зүйл барьж үзээгүй ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Голын эргийн бутан дотор учирсан хоёр

News image

Галаа гурван жилийн турш Солонгост ээлж халаагүй ажилласаны эцэст сар шахам амрахаар эх орондоо иржээ. Ирсэн даруй ах дүү хамаатан саднаараа хэсэн хэд хоног ханаж ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Орцонд

News image

“Чишш… хүн ирж байна” гэж хэлээд Ану миний магнайнаас түлхэж холдуулаад бушуухан өмдөө татчихлаа. Орцонд орж ирсэн хүн хоёр давхарт очоод хаалгаа тогшин оров.Харин бид ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(7073 votes)

(2160)
(1117)
(554)
(508)
(487)
(375)
(372)
(354)
(339)
(275)
(274)
(258)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох