2010 оны 7-р сарын 30, Баасан гариг
Баннер
Чаннинг Татум: Би мэдээж хүмүүсийг үзэн яддаггүй ч, олонхиос бага зэрэг зайтай байхыг илүүд үздэг
PDF Хэвлэх И-мэйл
Ярилцлага
“Алхам урагшаа” киноноос эхлээд л Чаннинг Татумын жинхэнэ амжилтын гараа эхэлсэн. Өнөөдөр тэрбээр Холливудын хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг болжээ. Өнгөрсөн жил “GQ” сэтгүүл түүнийг “Бүх Америкийн тулаант киноны баатар”-аар (AH American action hero) нэрлэж, түүнд зориулан гоёмсог зургууд бүхий томоохон нийтлэл гаргасан.

Чан (тэр өөрийгөө ингэж дуудахыг хүсдэг) үнэхээр сайхан залуу. Өндөр, гуалиг, өргөн цээж, урт хөл гээд л… Түүний хамгийн сүүлд тоглосон “Хүндэт Жон” кино өнгөрсөн сард АНУ-д нээлтээ хийж, эхний долоо хоногтоо бокс-оффисийг тэргүүлж байсан. Пүрэв гаригаас манай хойд хөршид гарч эхэлжээ. Ингээд түүнтэй Оросын “Труд” сонины сурвалжлагч ярилцсаныг толилуулж байна.

-Жон чамд арай л тохирохгүй хэв маягийн дүр юм шиг санагдахгүй байна уу. “Кобрагийн үсрэлт” киногоор чи өөртөө тохирох хэв маягийг олчихсон юм биш үү?

-Нэг хэв маягийн дүрээс огт өөр дүрд, бүр адилхан өөр тулаант киноны дүрд шилжихэд хүртэл нервтэх үе байдаг л даа. Би ямар нэг зүйл хийхдээ үргэлж л шилдэг нь байж, мэргэжлээрээ ямагт өсч байхыг хүсч байна. Жон бол байдаг л нэг дүр. Надад ийм асуулт тавьж магадгүй гэж би бодож байсан шүү (инээв). Би урьд өмнө дандаа цэргийн дүрд тоглож байсан. Жон хэдийгээр арай өөр ч бас л нэг цэрэг шүү дээ. Тэр үнэн хэрэгтээ анхныхаа хайртай учирсан залуухан хүү. Би залуу хүүгийн дүрд тоглохоос айгаагүй. Учир нь надад энэ бүхэн танил зүйл байсан (инээв). Бид бүгдээрээ л тэнд байсан.

-Чи найруулагч Лассе Халльстрёмтай ярилцахаас өмнө түүний талаар хэр мэддэг байсан бэ?

-Би түүний бараг бүх киног үзсэн. Тэр надад “Би чамд Тилберт Грейп” кинонд Лео Ди Каприо олгож байсан шиг тийм эрх чөлөөг олгоно” гэж хэлэхэд нь үнэхээр инээдтэй санагдсан. Тэр киног хэдийгээр сайн мэддэг ч чухам ямар эрх чөлөөний талаар яриад байгааг нь ойлгоогүй. Түүний хэлснийг ингэж хүлээж авсанд Лассед бага зэрэг хүндрэл үүсгэх шиг болсон. Гэвч би кино зохиолыг дахин уншиж үзээд дахин ярилцсан. Бид Жоныг ямар байх талаар шууд л ойлголцсон. Жон тийм ч хэцүү биш хүн болохоор нэг их ухаан гаргаад байх шаардлага ч байгаагүй. Түүний дээр юу ч бичиж болох цэвэрхэн цагаан цаас гээд л хүлээн авахад болно.

Эцэг нь түүнийг бусадтай харилцаж сургах гээд чадаагүй. Гэтэл энэ бол амьдралд хамгийн чухал зүйлийн нэг шүү дээ. Тэгэхээр нь Жон эр хүн болж, нийгэмд ямар байр суурь эзлэх ёстойгоо олохын тулд армид явдаг. Харин Саванна түүний амьдралд орж ирэхэд тэр цоо шинэ түвшинд дэвшин гарч, хайр гэдэг зүйлийг таньж мэднэ. Анхны хайр үргэлж хэцүү байдаг, тэр тусмаа Жон шиг хүнд бол бүр ч хэцүү нь ойлгомжтой. Лассегийн киног үзэж байсан хүмүүс түүний баатрууд үргэлж өөртөө итгэлтэй байдаг гэдгийг мэдэх байх. Ийм сайн мастер намайг удирдан чиглүүлж байгаа болохоор надад үнэндээ айх юм байгаагүй.

-Номыг нь уншсан уу?

-Тэгэлгүй яахав. Темпл Хиллээс над руу утасдаад, Николас Спарксын номоор кино хийх гэж байгаа, түүндээ намайг тоглуулахыг хүсч байна гэдгийг хэлсэн даруйд л уншсан. Би Спаркс гэдэг нэрийг мэддэг байсан. Манай эхнэр түүний номоор хийсэн “Дурсгалын дэвтэр” киног үзэхээрээ учир зүггүй уйлдаг. Түүний киног үзэж, номыг уншаад хүн бүрт л өөрийн гэсэн сэтгэл хөдлөл төрдөг байх. Тэр үнэхээр гайхалтай зан чанар, ховорхон мэдрэмжийг бий болгож чаддаг. Түүний номыг уншиж байхдаа Жонд барьж авах ямар нэг онцгой юм байна гэдгийг мэдэрч байсан.

Тэр Спаркс бусад баатраас ялгаатай. Надад шууд л таалагдсан. Дараа нь би кино зохиол бичсэн Жэми Линдентой уулзлаа. Тэр энэ зохиолын голыг нь атгаж, бага зэргийн өөрчлөлт оруулан дэлгэцэнд амилуулах зөв замыг олсон гэдэг нь шууд л ойлгогдсон. Гэхдээ хасахаасаа илүү нэмэлт хийсэн байна лээ.

Жишээ нь, эмнэлэгт Жон аавдаа захидал уншиж өгдөг. Номонд ийм зүйл байгаагүй ч энэ хэсэг үнэхээр сайхан болсон.

-Энэ хэсэг чамд хэр зэрэг хэцүү байсан бэ. Чи бол тийм ч амархан уйлаад байдаг залуу биш…?

-(инээв) Тийм ээ, би үнэхээр тийм биш. Ямар нэг юмнаас болоод намайг гэнэт уйлаад эхэлбэл эхнэр маань үнэхээр гайхах байх шүү. Би өөрөө ч гайхна. Нохой ч юм уу, ямар нэг амьтан үхэхэд нүднээс нулимс гарч магадгүй.

Эмнэлэгт аавдаа захиа уншиж өгдөг хэсгийг авахад найруулагч надад урьдчилан хэлсэн л дээ. “Чи зүгээр л энэ захиаг уншчих. Битгий жүжиглэ, яг л өөрөө бичсэн юм шиг л унш” гэсэн. Нэг үгээр би энэ хэсэгт бараг л өөрөө өөрийгөө тоглосон гэхэд болно. Ричард киноны турш энэ үзэгдэл дээр л анх удаа надад гараа хүргэдэг. Тэр над руу гараа сунган надад хүрэх тэр мөчид, тэртээ тэргүй хүнд захиа уншиж байсан миний зүрх яг л зүсэгдэх шиг болж, би уйлж эхэлсэн. Би өөрөө ч ийм юм болно гэж төсөөлөөгүй. Надад одоо ч үүнийг ярихад хэцүү байна. Энэ бүхэн Ричардын л буруу (инээв).

-Чи их романтик уу?

-(бараг зэрэг гайхаж) Ёстой мэдэхгүй юм байна. Энэ тухай хэзээ ч бодож байгаагүй. Би эхнэртэй гэдэг чинь нэг юм хэлээд байгаа биз дээ. Би ямар нэг зүйл зөв хийсэн болохоор л тэр өнөөг хүртэл намайг орхиогүй байх (инээв). Хэрвээ чи өөрийнхөө дотоод мэдрэмжид захирагдаж байвал энэ л романтик байдал гэж би бодож байна. Дотоод мэдрэмж дүүрэн байхад бусдад анхаарал тавих тийм ч хэцүү биш шүү дээ.

Миний хувьд гуравхан үгтэй зурвас бичээд эхнэрийнхээ түрийвчинд хийчихээд, дараа нь тэр үүнийг олж хараад царай нь хэрхэн хувирахыг төсөөлөх тийм ч хэцүү биш. Гэхдээ энэ бол зүгээр л үнэлж баршгүй зүйл. Ямар ч алмас эрдэнэ үүнийг нөхөхгүй. Зүгээр л түүнийгээ байнга баярлуулж, хайртай гэдгээ сануулж байх хэрэгтэй. Энэ бүгдийг романтик гэхгүй юм бол өөр юуг хэлэхийг би мэдэхгүй юм байна.

-Чиний эхнэрийн тухай жаахан ярилцвал татгалзахгүй биз дээ?

-Татгалзахгүй ээ, би энэ ярилцлагыг дуустал ярьсан ч бэлэн байна. Гэхдээ арай ч ингэж болохгүй байх л даа (инээв).

-Чамайг гэрлэснийг би мэдээгүй юм байна?

-Үүний чинь төлөө чамд баярлалаа (инээв). Бид хагас жилийн өмнө гэрлэсэн. Одоо аз жаргалтай сайхан амьдарч байна.

-Чи түүнд захиа бичдэг үү?

-Захиа бичдэггүй, гэхдээ янз бүрийн үлгэр зохиож бэлэглэдэг. Энэ ч түүнд таалагддаг.

-Та хоёр бүжигт явдаг уу?

-Заримдаа оройг сайхан өнгөрүүлэх санаатай нэг газар орохоор тэнд байгаа хүмүүсээс хэтэрхий их анхаарал, дарамт ирж байгаа нь мэдрэгддэг. Бүгд л биднээс ямар нэг онцгой бүжгийн номер хүлээгээд байгаа юм шиг мэдрэмж төрнө. Гэтэл бид бүжгийн талбайд гараад хөгжмийн аянд зүгээр л энгийн бүжиг хийдэг. Гайхамшиг хүлээж байсан хүмүүс сэтгэлээр унана биз дээ. Лос-Анжелост зөвхөн бүжиглэж болох сонирхолтой клуб олоход хэцүү. Харин манай Флоридад бол жинхэнэ ууж, бүжиглэж болох шөнийн клубууд хангалттай.

-Лос-Анжелост сальса бүжиглэдэг олон клуб байдаг гэсэн?

-Тийм үү. Хаана. Гэхдээ би эхнэр шигээ сальса сайн бүжиглэж суртлаа тийм газраар орж азаа туршихыг хүсэхгүй байна. Хэрвээ эхнэрээ өөртэй нь адил сайн бүжиглэдэг хэн нэгэнтэй хамт байхыг харвал хардсандаа ухаа алдах байх.

-Чи тийм хартай юм уу?

-Женнигийн хардалттай харьцуулбал жоохон хүүхэд л дээ (инээв).

-Чиний Аманда Сэйфритэй авахуулсан хэсэгт тэр хэрхэн хандсан бэ?

-Энэ чинь огт өөр зүйл шүү дээ. Тэр огт өөр юманд харддаг. Жишээ нь, би энэ зүйлийг ярьж болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Женна намайг хамтран тоглогчтойгоо дотоод сэтгэлийн ямар нэг холбоотой болохыг тэвчиж чаддаггүй. Харин би түүнийг энгийн эротик үзүүлбэрт ямар нэг залуутай үнсэлцэж байхыг тэвчиж харж чадахгүй. Би зүгээр л түүнд өөр хүний гар хүрэхийг хүсэхгүй байна. Яг л жоохон хүүхэд шиг “Энэ минийх, битгий гар хүр” гэж боддог. Би түүнийг кинон дээр хэн нэгэн тэвэрч, үнсэж байхыг харснаас зүгээр л нүцгэн харсан нь дээр гэж бодож байна. “Хүндэт Жон”-д тоглох болоход надад сүйт бүсгүй, Амандад найз залуу байгаа гэдэг дээр шууд л тохиролцсон. Амандаа бид хоёр жинхэнэ амьдрал дээр хэзээ ч хил заагийг давахгүй гэдгээ мэдэж байлаа. Бид зүгээр л маш сайн найзууд. Женна ч үүнийг ойлгож байгаа.

-Чи хэзээнээс “Нокаут”-д ажиллаж эхлэх вэ?

-”Хүндэт Жон”-ыг танилцуулах аялал дууссаны дараа шууд л бэлтгэлдээ орно. Би Жина Саранотай тулалдана шүү дээ. Тийм болохоор миний санаа их зовж байгаа. Энэ эмэгтэй ямар ч эрийг нам унагаж чадна. Эмэгтэй хүн хэзээ жинхэнэ тулаанч байж чадахгүй гэж хэлж зүрхлэх хүнийг олж харах юмсан. Жина бол хүнд цохилтын мэргэжилтэн. Бүтэн үлдэхийн тулд түүнээс намайг хэтэрхий чанга битгий цохиорой л гэж гуйна даа (инээв).

-Чи байнга л инээж, өөрөө өөрийгөө баясгаж байх юм аа. Энэ чиний хамгаалалт уу, эсвэл чи ерөөсөө л ийм инээмтгий хүн үү?

-(дахиад л инээв) Аль, аль нь. Хэрвээ чи кино бизнест орж, ямар нэг хэмжээгээр олны танил болбол алиа хошин зангүйгээр хол явахгүй гэдгийг би ойлгосон. Хэрвээ хэтэрхий ноцтой байгаад байвал чиний нерв энэ амьдралыг тэсч гарч чадахгүй. Кино ертөнцөд чамайг бүхий л сэтгэлээрээ үзэн ядах хүн хангалттай байгаа. Чи тэднээс урьтаж, өөрийгөө хөгжөөгөөд авах хэрэгтэй. Би өмнө нь ийм зарчим баримталж байсан, одоо бол бүр ч их.

-Том хотоос алсхан бөглүү газар амьдаръя гэж бодож байсан уу. Хаа нэгтээ өмнө зүгт, эсвэл Калифорнид ч юм уу?

-Үгүй ээ, өмнө зүгт л биш. Тэнд Алабамад миний төрөл төрөгсөд байдаг болохоор ямар ч үед тийшээ очиж чадна. Манай гэр бүлийн хувьд хаа нэгтээ уултай ойрхон, Колорадод байшин барихыг хүсч байна. Том хот намайг нэг их сандаргаад байдаггүй л дээ. Жишээ нь Нью-Йоркийг би байгаагаар нь хүлээж авдаг. Гэхдээ намайг тэр их хотын гудамж талбайд хөглөрч байдаг гялгар ууттай хог үнэхээр галзууруулдаг гэхэд болно. Би мэдээж хүмүүсийг үзэн яддаггүй ч, олонхиос бага зэрэг зайтай байхыг илүүд үздэг. Надад хөдөөгийн өргөн уудам газар нутаг таалагддаг.

-Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?

-Арай л болоогүй байна. Женна жүжигчний хувьд өөрийгөө таниулах хэрэгтэй. Тэр их авъяастай. Тулаант кинонд ч тоглож чадна. Үр хүүхэдтэй болоход бидэнд хангалттай хугацаа байгаа.

-Та хоёр дахин хамтарч тоглох төлөвлөгөө байгаа юу?

-Ийм санал ирвэл татгалзахгүй. Өөрсдөө ч ямар нэг зүйл бодож олж болно шүү дээ. Гэхдээ заавал бүжигтэй байх болно.

-”12 гүнж ба яйжгий шаахай” маягийн уу?

-Энэ чинь юу байдаг юм бэ. Би сонсоогүй юм байна.

-Ах дүү Гриммийн ийм үлгэр байдаг шиг санагдаж байна?

-Заавал олж уншина аа. Женна бид хоёр гэртээ байнга л видео бичлэг хийдэг. Тэр бүгдээс ямар нэг санаа гарах байх гэж бодож байна.

С.Баяр

Сэтгэгдэлүүд (1)Add Comment
...
Бичсэн italy gutal, March 03, 2010
http://originalitalian.blogspot.com
zuvhun original italy gutal

Сэтгэгдэл бичих
Жижигээр | Томоор

busy
 

adult18+ Насанд хүрэгчдэд

  • 0
  • 1
  • 2
prev
next

Янаглан дурлалцахад өөрийн цаг үе гэж байдаг

News image

Зарим эрчүүд эмийн тоо гүйцээж дур хүслээ хангахдаа огт голж шилдэггүй. Орооны адгуус мэт дайралдсан дээрээ мордож байдаг. Миний хувьд гэвэл хүний амьдын жаргалыг эдлэх, ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Буг болсон хулгайч, хар санаат харамч хоёрын паян

News image

Хоттой хонь нь шуугилдаж хуйлрах чимээнээр Даш дээлээ нөмрөн гарч харвал хотон дотор нь мал хулгайлдагаараа зард гарсан Гочоосүрэн зогсч байгаа нь сарны гэрэлд тодхон ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Орцонд

News image

“Чишш… хүн ирж байна” гэж хэлээд Ану миний магнайнаас түлхэж холдуулаад бушуухан өмдөө татчихлаа. Орцонд орж ирсэн хүн хоёр давхарт очоод хаалгаа тогшин оров.Харин бид ...

Уншихыг хориглоно

Дэлгэрэнгүй

Та гол төлөв аль телевизийн сувгийг үздэг вэ?

(12123 votes)

(2330)
(1426)
(1046)
(1044)
(1034)
(991)
(813)
(761)
(721)
(665)
(651)
(641)
ачаалж байна

tsag.mn -ээр юу байна

Кеш фолдер бичих боломжтой болгох